Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр гээд жижиг биетэй, хурц ааштай нөхөр бий. Улстөрчдийн аянга болоод байгаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг түлхээд, хамрыг нь хавчих шахан хаалгаа хаасан. Өчигдөр шөнө зочид буудлуудаар сэтгүүлчийг камертэй нь дагуулан зочид буудлуудаар явж, олноороо цуглан бужигнаж байгаа эсэхийг шалгаж яваа гэнэ. Ингэхдээ нөгөө шүүмжлүүлээд байгаа эрээн хувцас, каракуль малгайгаа духдуулчихаж. Хувь хүний эрх чөлөө, хүний хувийн нууцыг хүндэтгэх наад захын соёлгүй хүн л ийм бүдүүлэг авир гаргана гэж олон нийт шүүмжилж байна. Тэрчлэн Хотын ерөнхий менежер ажил хийхээсээ илүү сурталчлах болжээ.
Өнгөрсөн 2019 оны 8-р сард Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн тэргүүлдэг Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрэээнд Их сургуулийн гудамж, Саппорогийн буудалд гацуур мод тариулжээ. Их сургуулийн гудамжинд долоо, Саппорогийн автобусны буудалд ес, Хонхтой цэцэрлэгт 18 ширхэг гээд нийтдээ 53 гацуур тарьжээ. Үүнд 12,5 сая төгрөг зарцуулсан байна. Гэтэл дарга нар нэгэнт тарьсан гацуураа арчлах бус харин мод тарьсанаа сурталчлахад илүүтэй анхаарсан байна. Учир нь тарьсан 53 гацуураа сурталчилж, хэвлэлд хоёр сая төгрөг зарсан юм. Их сургуулийн гудамжинд гацуур тарихад 2 сая 100 мянган төгрөгийг зарцуулснаас үзэхэд энэ мөнгөөр нэмээд 7-8 гацуур тарихад хүрэлцэх байжээ. Гэтэл энэ мөнгийг ажил хийснээ сурталчлах гээд хэвлэл мэдээлэлд үрээд дуусгасан нь харамсалтай. Тэгээд ч 50 гаруйхан гацуур тарьсан нь зарлаж тунхаглаад, сүржигнээд байх их ажил биш баймаар. Захын гэрийн эзэгтэйд иөнгийг нь өгвөл хашаандаа суулгачих ажлыг бүхэл бүтэн нийслэл хотын Захирагчийн ажлын алба ингэж сурталчилж байгаа нь ичмээр.
Discussion about this post