• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МУГЖ Ж.Эрдэнэчимэг: Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/19/2026
in Соёл урлаг
0
МУГЖ Ж.Эрдэнэчимэг: Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа
-Та устай домбыг Уран нугаралтын үзүүлбэртээ яагаад оролцуулах болсон бэ? Яагаад устай домбо сонгох болсон бэ?
​-Маш их эрэл хайгуул хийж байсан үед бүтээгдсэн үзүүлбэр л дээ. Миний үед зөвхөн аягатай нугаралт байсан. Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа. Тухайн үед бид Зөвлөлт Оросын холбооны улс болон Хятад улсаас тусгал авч, тэрхүү тусгалаасаа санаа авч үргэлжлүүлж, шинээр өөрчлөлт хийн хөгжүүлдэг. ​
1930-аад онд Зөвлөлтийн улсаас, 1940 болон 1950д онд Хятадын тэнцвэрийн үзүүлбэрүүд болон бусад үзүүлбэрүүд Монголд ирэхэд монголчууд тэднээс их суралцсан. Тухайн үед Монголд Шие-Жи-Хуан ирж тавагтай үзүүлбэр үзүүлснээр Цэнд-Аюуш багш харж үзсэн бөгөөд европ шинж үрүү оруулж ваартай цэцэг болгож өөрчилсөн. Сүүлд Энхцэцэгийн үзүүлбэрт монгол мөнгөн аяганы загвар хээтэй болгосон.
Миний хувьд анхны минь нугаралтын төрөл хос нугаралтын чиглэлээр нугардаг байлаа(1970-аад онд). 1989 онд манай улсын нийгэм өөрчлөгдөх үеэс гоцлол, соло чиглэлээр нугарч эхэлсэн. Энэ үед аягатай болон ваартай нугаралт аль хэдийн бий болчихсон байсан. Тиймээс бусдын үзүүлбэрийг давтахгүйн тулд хэрхэн өөр байх талаар эрэл хайгуул хийж, сэтгэн бодож байсан. Шинээр бүтээж байгаа нугаралтын бүтээлд маань шинэ зүйл орох ёстой, нугаралтын ерөнхий ур чадваруудыг үзүүлэхдээ ч үүн дээр дээр хэрхэн өөрийн чадвараа онцгойгоор харуулах талаар анхаарч өөрийн шинээр бүтээж байгаа үзүүлбэртээ бүтээлч сэтгэлгээгээр хандахыг эрхэмлэдэг байсан.
Домботой үзүүлбэрийг бүтээх үед би Франц улсад байсан. Францад Араб болон Африкийн соёлын нөлөө байсан. Тиймдээ ч Домботой нугаралт хийх санаагаа олсон. Илүү сонирхолтой, шинэлэг болгох үүднээс домбон дотроо ус хийх нь чухал. Ингээд монголд тоглогдож байсан аягатай болон цэцэгтэй ваартай нугаралтаас өөр зүйлийг шинээр хийх хүсэлдээ хөтлөгдөж домботой ваартай нугаралтыг бүтээсэн.​​
–Домботой нугаралтын онцлог нь юу байсан бэ?
– Хоосон домботой харьцуулахад устай домбо илүү чадвар шаардагддаг байсан. Домбон доторх ус цалгина, түүнийг нь толгойн дээрээ тогтвортой байлгаж, давхар гар дээрээ тэнцвэрээ олох нь амаргүй байдаг. Энэ үзүүлбэрт анхаарал төвлөрөл 100% шаардагддаг, анхаарал бүрэн төвлөрсний үндсэн дээр уг үзүүлбэр хийгддэг. Ямар нэгэн давхар нэмэлт хэрэгсэлтэй нугарах нь давхар маш их анхаарлыг жүжигчнээс шаардаж байдаг. Тухайн нэмэлт хэрэгсэл үзүүлбэрт гоо сайхан,чимэг нэмж байлаа ч жүжигчин өөртөө нэмэлт даалгаврыг хүлээж авч байна гэсэн үг юм.
–Таны хувьд нэмэлт хэрэгсэлтэй болон хэрэгсэлгүй төрлөөр нугарч байсан. Танд хэрэгсэлтэй болон хэрэгсэлгүй нугарах сонголт өгвөл та алийг нь сонгох вэ?
-Аль нь ч чухал гэж хариулна. Жүжигчин хүн 100% өөрсдийн чадвараа харуулахыг зорьж байгаа. Тиймээс нэмэлт хэрэгсэлтэй нугаралт хийх болон нэмэлт хэрэгсэлгүй нугарах 2 өөр төрлийн нугаралтыг үзэгчдэд хүргэхдээ нуруугаа бүрэн сайн дасгаад, ижил сэтгэхүйтэй өөрийгөө бүрэн харуулахыг л чухалчилдаг байсан.
– Танд хэрэгсэлтэй болон хэрэгсэлгүй нугаралтын аль нь илүү таалагддаг вэ?
-Нэмэлт хэрэгсэл нь үзүүлбэрт гоо зүй, чимэг нэмдэг ч гэсэн сайн үзүүлбэрийн дэглэлт болон шинэлэг санаа хосолсон бол илүү үзэмжтэй анхаарал татахуйц болж болно.
Нэмэлт хэрэгсэл үзүүлбэртээ оруулна гэдэг бол ямар зорилгоор ашиглаж байгаа гэдгээсээ шалтгаалаад жүжигчнээсээ илүү чадвар болон анхаарлыг илүүтэй шаарддаг. Давхар нарийн мэдрэмжтэй байх шаардлага ихэсдэг бөгөөд хэрэгсэлдээ хандах хариуцлага нэмэгддэг. Гэвч хэчнээн сайхан нэмэлт хэрэгсэлтэй байлаа ч номерийн дэглэлт тааруу бол үзэгчдэд хүрэхгүй. Тиймээс уран нугаралтанд хэрэгслээс илүүтэйгээр choreographer тун чухал үүргийг гүйцэтгэдэг.
–Домботой уран нугаралтыг хүмүүс хэрхэн хүлээж авдаг байсан бэ?
-Хэрэгсэлтэй байна уу эсвэл хэрэгсэлгүй байна уу хамаагүй, Монгол уран нугаралт бол үзэгчдийг алмайруулдаг, гайхшралыг нь төрүүлдэг. Үзэгчид ерөөсөө л гайхдаг. Уран нугаралт нь уран бүтээл болсны дараа үзэгчдэд гоо сайхны мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг. Үзэгчдэд яаж ингэж нугарч байна аа гээд айдас төрүүлэх биш нугараачид үзэгчдэд эстетик, гоо сайхны мэдрэмжийг өгч, үзэгчдэд алмайралтыг төрүүлдэг. Монгол уран нугараачид хүнд хэцүү элемэнтийг энгийн элемэнт шиг гүйцэтгэж, сайхан хөгжим аянд маш үзэсгэлэнтэйгээр нугардаг. Үүний хажуугаар өндөр домбо толгой дээрээ давхар тэнцүүлээд, төгсгөлд нь домбоноосоо усаа асгахад хүмүүс уулга алдаж, гайхан биширдэг байсан.
Монгол нугаралт бол давхар давхар мэдрэмжийг төрүүлдэг. Балетын урлаг нь сонгодог философиор яривал урлагийн төгс төгөлдөр гоо сайхныг үзүүлдэг бол монгол уран нугаралт нь хүний санаанд оромгүй хэцүү хүнд элемэнтүүдийг хийхдээ балетын урлаг шиг гоо сайхныг түгээхийг зорьдог.
-Та бол нугаралтын ертөнцөд алтан үеийн домог болсон алдартай, мундаг, чадвартай нугараач гэдгийг дэлхийн циркийн ертөнц мэднэ. Үүндээр нэмээд та анхны давхар шүдэн дээр зогсох үзүүлбэр, анхны уран нугаралтын гарын авлага ном болон уран нугараачдын анхдугаар чуулга уулзалтыг монгол улсдаа зохион байгуулж уран нугаралтанд дуртай олон гадаад нугараачдыг монгол эх орондоо цуглуулах гэх мэт олон зүйлийг сэтгэж байгаа нь таныг үргэлж шинийг санаачлагч гэдгийг тань харуулж байна шүү дээ. Танд энэхүү бүтээлч санаа хаанаас бий болдог вэ? Энэ бүтээлч зан төлвийг та хэн нэгнээс, магадгүй багшаасаа сурсан уу? Таны дотор төрдөг тэр мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?
-Миний бодлоор урлаг гоо сайхны мэдрэмж минь байгалиасаа өгөгдсөн байсан гэж бодож байна. Хүүхэд байхдаа өөрийн төрөлхийн гоо сайхны, урлагийн мэдрэмж байсан юм байна гэдгээ сүүлд ном зохиол уншаад эргэцүүлэн бодохнээ мэдсэн.
Тухайн үед нугаралтанд анх удаагаа шалгуулах гэж очиж байгаа хэрнээ нугаралтын багш болох хүнээ уулзахаасаа өмнө дотроо төсөөлж өөртөө өндөр хүлээлт үүсгэсэн байсныгаа одоо бодоход гоо сайхны шаардлага, төсөөлөл минь бага наснаас минь л миний дотор байжээ гэж дүгнэж болж байна. Учир юунд вэ гэвэл анх нугаралтанд багш дээрээ шалгуулахаар очихдоо хэнээр ч хэлж заалгуулаагүй хэрнээ өвдөг өлмийгөө жийх ёстой бөгөөд жийвэл гоё харагдахыг нь мэдэж байсан. Түүнчлэн хэн ч хэлж зааж өгөөгүй байхад өөрөө өөртөө нугаралтын үзүүлбэр бэлдээд тэр бэлдсэн бяцхан үзүүлбэрээ хойд цирк дээр очиж багшдаа үзүүлж байснаа санадаг юм. ​Урлагийн хүн аливаа зүйлд оролцохдоо биеэ бэлдэх хэрэгтэй гэж бодож мэдэрч байсан учраас аливаа зүйлд багаасаа л биеэ бэлддэг байсан нь харагдаж байна.​Дараа нь том сайхан тайзан дээр гарч, олон мундаг жүжигчдийг хараад урам авч, тэдэн шиг мөн тэднээс дутуугүй мундаг сайхан нугаралтын номертой болохыг хүсч суралцаж жүжигчин болно. Үүний дараагаар энэ хүний хийгээгүйг хийх юмсан, хүний чадахгүй зүйлийг чадах юмсан, энэ зүйлийг өөрөөр хийж болох болов уу? гэх бодол төрж дандаа шинийг хайж, гоё сайхныг харж түүнээсээ бүтээл гаргахыг хүсч эрэл хайгуул хийдэг байсан.
Гэвч тухайн цаг үе одоо үе шиг хангалттай мэдээллийн дунд биш байлаа. Шинээр үзүүлбэр турших хийх бол улсаас зөвшөөрөл авдаг коммунист үед амьдарч байсан. Шинээр сэтгэсэн болгоноо хийх нь хориотой байсан ба багшийн шийдвэр, багшийн зохиосон үзүүлбэр, элемэнтийг л хийж болдог үе байсан. Надад хийхийг хүссэн олон шинэлэг санаа, трюкүүд байсан ч улсаас хийх зөвшөөрөл өгсөн нь л давхар зубник байсан. Гэхдээ давхар зубникийн үзүүлбэрийг тухайн үедээ хийлгэхгүй гэж хориглож байсан түүхтэй. Тиймдээ ч тайзнаа гаргаж тавиагүй өөр олон санаа болон трюкүүд байсан ч тухайн үеийн нийгмийн байдал бол хүнд байсан.
Мөн тэр үед бидний амьдрал одоогийнхоос өөр байсан. Бид хоорондоо их өрсөлддөг байлаа, хоорондоо тэмцдэг байлаа. Бие биенээсээ түрүүлэх эсвэл өөр шинэ санаа түрүүлж хийх гэж их өрсөлддөг байлаа. Хоорондоо ижил зүйл хийх сонирхол байдаггүй байлаа.
Би үргэлж дээшээ тэмүүлж, хүнд байхгүй шинэ зүйлийг хийх юмсан гэсэн тэмүүлэлтэй амьдардаг учраас одоогийн байдлаар хийж бүтээсэн зүйлүүд дээр маань миний энэ бодлын тусгал харагдаж байгаа болов уу.
–Одоо үед давхар зубникийн үзүүлбэрийг Монгол төдийгүй гадаад нугараачид хийдэг болсон. Анх энэ трюкийг хийх санаа яаж танд төрсөн бэ?
-Кубын фэстивалд явах үедээ ийм фантаз зураг хараад хийж үзэж эхэлсэн. Энэ трюкийг 30нас гарч байж хийсэн, маш их цаг хугацаа хөдөлмөрийг зориулж хийж байсан. Өдөрт 10-15 удаа давтаж туршиж үзнэ, болох уу болохгүй юу гэдгээ мэдэхгүй шүү дээ. Миний дээр 2 гар дээрээ тэнцвэр хийж байгаа охин хүчтэй баланслах, бид 2н хоорондын тэнцвэрийн техник зөрөх мөн балансын тэнцвэрийн үед базлалт хэт хүчтэй байснаас ташаан ясны арьс зулгарч, шалбарч цус гарах зэрэг бие махбодид учрах бэрршээлтэй үеүдийг туулсан.
Энэ үзүүлбэрийг гаргахад нэгэн том шийдвэрийг миний зүгээс гаргасан. Яг энэ цаг үед миний хувьд бурхны сэдэв, тавилттай уран нугаралтын бүтээлд бэлтгэгдэж байсан. Тухайн үед давхар зубникийн үзүүлбэртээ сэтгэл шулуудан сонголтоо хийж соло нугаралтын найруулга, тавилтаа уран нугараач Индрад шилжүүлэн өгсөн ба тэрхүү бүтээл маань Парисын фестивалд алтан медаль эх орондоо авчирсан сайхан түүхтэй байдаг.
Аливаа зүйлийг хамгийн анх бүтээж хийнэ гэдэг бол маш их цаг хугацаа, тэвчээр шаарддаг. Бодолдоо сэтгэж, төсөөлөлдөө бий болгосон зүйлээ бодит болгох бол хамгийн хэцүү. Харин арга эвийг нь олоод бүтээлээ бүтээсний дараа хуулбарлаж дуурайж хийх асуудал бол тэс өөр хялбар зүйл юм. Анх бүтэх явцад уг бүтээл аюултай, эрсдэл өндөр, хийлгэхгүй байх шийдвэр хурлаас сонсох гэх зэрэг олон саад, бэрхшээлүүдтэй нүүр тулж байсаан.
-Бусад нугараачид таны сэтгэж хийсэн трюкийг дуурайж хийхэд танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Би гаргаж ирсэн шинэлэг бүтээлүүдээ хэзээ ч үүнийг би анх бүтээсэн, энэ минийх, би л хийх ёстой гэх үзэл надад огт байсангүй, байх ч үгүй юм.
Бид аливаа нугаралтын бүтээлийг яг яах гэж хийдэг вэ гэж эргэцүүлж бодвол бид бусдад хүргэх гэж л хийж байгаа. Үзэгчид болон мөн жүжигчдэд. ​Бусад нь адилхан чадаад хийж байвал САЙН, би баярлана. Бусад нь хийвэл би харин ч бахархаж хүлээж авдаг. Учир нь тэр хүнд элемэнтийг тэр түвшинд хүрч дуурайлгаж хийх явцад бусад нугараачид бэлтгэлийн явцад тэрхүү үзүүлбэрт хүрэх гэж мөн л тэвчээр, хатуужлыг давах л болдог. Үүний цаана л хөгжлийн явц өрнөж байдаг.
“Орчин цагт уран нугаралт бол дэлхийн энтертайнмэнт ертөнцөд хамгийн их эрэлт болсон үзвэр юм. Нугаралт дэлхийд алдартай том том тайзууд, талбай жижиг тайз, телевизийн эфир, алдартай дуучдын тоглолт болон кино гэх мэт бүхийл газар тоглогдох боломжтой урлаг юм. Уран нугаралт нь энтертайнмент ертөнцөд хамгийн эрэлттэй үзүүлбэр болсон.
Zosi Bold 
Previous Post

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • МУГЖ Ж.Эрдэнэчимэг: Монголын хамгийн анхны ваартай цэцэгтэй нугаралтыг бол Норовсамбуу хийж байлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
  • МАН-ын кадр Ж.Гомбожав Ерөнхийлөгчийг ард түмний сонголтыг үл тоож, ажлаас чөлөөлөгдлөө гэж буруутгажээ
  • ТАЛЫН ТАВАН ЯРГУЙ, ХОШООД БЭР ЦЭЦЭГ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.