Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Дэнжийн замыг Сонсголонгийн замтай холбосон 514 метр урт авто замын бүтээн байгуулалт дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Тус замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд зорчих хэсэг нь долоон метр өргөн, хоёр эгнээтэй юм.
Мөн замын хоёр талаар явган хүний зам тавьж, нэг талд нь иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулжээ.
Шинэ холбоос зам ашиглалтад орсноор тухайн орчмын оршин суугчид Сонсголонгийн зам руу шууд зорчих боломжтой болж байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.






Discussion about this post