• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хөх хотод шинжилгээнд явсан Өмнөговийн ЗДТГ-ынхан Ганц модны боомтод бужигнуулсан ХЭРГЭЭС…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/04/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Хөх хотод шинжилгээнд явсан Өмнөговийн ЗДТГ-ынхан Ганц модны боомтод бужигнуулсан ХЭРГЭЭС…

Хөх хотод шинжилгээнд явсан Өмнөговийн ЗДТГ-ынхан Ганц модны боомтод бужигнуулсан ХЭРГЭЭС…

Өмнөговь аймаг мөнгөтэй тул төрийн албан хаагчид нь гадаадад аялал зугаалгад их явдаг. Өнгөрсөн оны 8-р сард ЗДТГ-ын 46 ажилтан БНХАУ-ын Хөх хотод эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орохоор автобусаар явсан. Зардлыг Тамгын газраас гаргажээ. Эмнэлгийн үзлэг шинжилгээнд явсан ажилтнуудаас архидсан явдал гарсан байна. Архины халуун дээр нь тамгын газрын дотоод зөрчил, албан тушаал булаацалдсан явууллага гал дээр тос нэмэх шиг болжээ. Хэргийн гол буруутнаар сахилгын шийтгэл хүртсэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн  … тодорчээ.

“…БНХАУ-д явах үед миний нөхөр М.Ш ээлжийн амралттай байж таараад бидэнтэй хамт явсан. Энэ үеэр нөхрийг маань ЗДТГ-ын ОНХА-ны менежер Н нь ажлаасаа өөрийнхөө хүсэлтээр халагдахыг шаардаад байгаа тухай яригдсан, энэ шалтгааны улмаас би Н-тэй маргалдсан асуудал гарсан …”

Буцаж ирсэний дараа “маргалдсан” төдий хэрэг нь ёс зүйн хороонд ортлоо өндөр авчээ.

“…  ЗДТГ-ын ажилтнууд БНХАУ-ын Хөх хотод Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бөгөөд энэ үеэр Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн …  нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бусдыг ёс бус үг, хэллэгээр доромжилсон, байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүй, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэлийг гаргаж, албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлалгүй, БНХАУ-ын Ганц модны хилийн боомтын орчинд болон улсын хилээр нэвтрэх үед биеэ авч явах чадваргүй согтуу байснаас Хятадын хилийн албаныхан  хилээр зорчихыг хориглож, нэвтрүүлээгүй зэрэг үйлдэл гаргасан. Дээрх үйлдэлтэй холбогдуулан Олон нийттэй харилцах албаны менежерээс Ёс зүйн дэд хороонд гомдол ирүүлсэн…”

Ёс зүйн хороо авч хэлэлцээд сануулах сахилгын шийтгэл оноожээ. Үүнээс болоод бүтэн жил үр дүнгийн урамшуулал авах эрхгүй болж дээр нь шагнал хүртэх, зэрэг ахиулах сургалтад суух  талаар саналтгүй болж хохирчээ. Ёс зүйн хорооны дүгнэлтийг цуцлуулах гэж шүүхдээд ч чадаагүй аж.  Ер нь хил дээр очиход нэг нь согтуу байсан гэхээр автобусанд замын турш ганцаараа ууна гэж байхгүй нь мэдээж. Бусад нь бас уусан л байж таарах гээд байна. Ирэхдээ уусан бол Хөх хот очихдоо уугаагүй байна гэж байхгүй биз… Уусан хүмүүсийн шинжилгээ ямар гарах нь ойлгомжтой тул Тамгын газраас гаргасан их зардал элсэнд асгасан ус лугаа болжээ. Гэхдээ аймаг нь мөнгөтэй тул ЗДТГ нь иймхэн юманд хотойхгүй байлгүй…

Previous Post

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих ял ногдууллаа

Next Post

Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо

Next Post
Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо

Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Аливаа “ашиг” бүхэн амжилтаас бус арга, сүүхээнээс гардаг, түүнд бүү хичээ!
  • Хан-Уул дүүрэгт шинэ холбоос зам байнгын ашиглалтад орлоо
  • Хөх хотод шинжилгээнд явсан Өмнөговийн ЗДТГ-ынхан Ганц модны боомтод бужигнуулсан ХЭРГЭЭС…
  • ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих ял ногдууллаа
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.