• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Амьд домог Пол Маккартнитай уулзаж, клипэнд нь оролцсон Монгол залуугийн түүх

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/30/2026
in Онцлох мэдээ
0
Амьд домог Пол Маккартнитай уулзаж, клипэнд нь оролцсон Монгол залуугийн түүх
Амьд домог Пол Маккартнитай уулзаж, клипэнд нь оролцсон Монгол залуугийн түүх
12 жилийн өмнө, өөрт тохиож байсан гайхалтай түүхээсээ хуваалцъя гэж бодлоо. 2013 оны төгсгөл, магистрын зэргээ хамгаалаад байсан үе. Боломж бүхнийг эрэлхийлж байлаа. Тухайн үед твиттер (одоогийн X)-ийг яг эд ашиглаж байсан бөгөөд 9-р сарын 28-нд Пол Маккартни видео клипэндээ extra буюу олны хэсэгт гарах хүн хайж байгаа зар тавьжээ.
Битлз хамтлагийн шүтэн бишрэгч, пянзыг нь цуглуулдаг миний хувьд шууд өөрийн имэйлийг явуулав. Имэйл дээрээ өөрийнхөө энгийн нэг зургийг хавсаргах ёстой гэдгийг дурджээ. Ийнхүү имэйл явуулснаар хариу ирсэн эсэхийг цаг бүр шалгадаг ажилтай боллоо.
Харин 10-р сарын 01-ний өглөө, 11 цагт баяр хүргэсэн имэйл иржээ. Имэйлийг орчуулбал:
“Баяр хүргэе! Маргааш болох Пол Маккартнигийн шинэ клипний зураг авалтад таныг оролцуулахаар сонголоо.
Маргааш өглөө 9 цагт Abbey Road Studios, 3 Abbey Road, London NW8 9AY (хамгийн ойрын метро нь St. John’s Wood) дээр ирнэ үү. Ирэхдээ Сара Шеперд намайг олж уулзаарай. Та бидэнд явуулсан зураг дээрх хувцсаа өмсөж ирэх бөгөөд заавал зураг бүхий үнэмлэхээ авчраарай.
Өдөржин зураг авалт үргэлжилж, зураг авалтын хооронд удаан хүлээх шаардлага гарна. Тиймээс ном эсвэл бусад зүйл авчрахыг зөвлөе. Танд өдрийн хоолоор үйлчлэх боловч зөвхөн цагаан хоол (vegetarian) байхыг анхаарна уу” гэжээ.
Ийм имэйл авсан хүн хөл газар хүрэхгүй баярлах нь мэдээж. Гэхдээ зураг авах, зураг авалтын талаар мессеж, имэйл, Facebook, Twitter эсвэл бусад олон нийтийн сүлжээнд бичихийг хатуу хориглохыг анхааруулсан байсан тул би хэнд ч хэлээгүй.
Abbey Road Studio-ийн түүх
Ийнхүү Jubilee line-ын метрогоор явж, 10-р сарын 02-ны өдрийн 09:00 цагт алдарт Abbey Road Studio дээр ирлээ. Хаалгаар орох үеэс эхлээд сэтгэл догдлол улам бүр нэмэгдсэн. Энэ л студид алдарт Beatles, Pink Floyd, Oasis зэрэг алдарт хамтлагууд болон Kendrick Lamar, Lady Gaga, Amy Winehouse, Sam Smith гэх мэт дуучид хамгийн алдартай цомгоо бичүүлж байсан билээ. Үүгээр зогсохгүй The Star Wars, The Last Emperor киноны албан ёсны хөгжмийг бичиж байсан алдарт студи юм.
Анх 1831 онд баригдсан хаусыг 1929 онд Грамафон компани худалдан авч, EMI Recording Studios нэртэй болгон өөрчилсөн түүхтэй. Улмаар Битлз хамтлагийн Abbey Road цомог гарснаас 7 жилийн дараа 1976 онд студийн нэрийг өөрчилжээ.
Алдарт хамтлаг, дуучид энэ студид дуугаа бичүүлдэг гол шалтгаан нь техник төхөөрөмжөөс гадна төрөл бүрийн зэмсгүүдээс сонгож, шинэ дуугаралт гарган, турших боломжтойд оршдог. 1960, 70-аад оны үед инновац бүхий хамгийн шинэлэг дуугаралт Abbey Road-ийн 2 дугаар студиэс гардаг байсан юм.
Queenie Eye дуу
Ресейпшн дээр Саратай уулзах үед цагтаа ирсэнд талархаж, гэрээ гаргаж ирэн танилцахыг хүссэн. Тус гэрээний ерөнхий агуулгыг бичвэл, Пол Маккартнитай эсвэл зураг авалтын үйл явц, оролцож буй хэн нэгэнтэй зургаа авхуулах, гарын үсэг зуруулахыг хориглоно. Мөн видео клип гартал мэдээлэл задруулахгүй байж клипэнд дүрсээ үнэ төлбөргүй ашиглуулахыг зөвшөөрч байна гэсэн гэрээ байв. Би уул нь Полын гарын үсгийг яаж ийж байгаад авахыг хүсэж байсан ч энэ гэрээнд гарын зурснаар боломжгүй болсон юм.
Үүний дараа цайны өрөө рүү дагуулж явав. Өрөөнд надаас гадна 10 гарам хүн тарж суусан байх ба намайг хүссэн газраа суу гэлээ. 30 минутын хугацаанд 20 орчим хүн нэмж орж ирлээ. Ийнхүү 09:30 цаг болоход хүн бүрд цаас тарааж өгөв. Цаасан дээр Полын шинэ дууны үг байх ба тун сонирхолтой үгтэй аж. Удалгүй хөгжим асаах үед тун цоглог, чихэнд сонсголонтой дуу явж байна.
Queenie Eye гэдэг нь Полын багадаа тоглодог байсан тоглоом аж. Тоглоомын хэллэг нь Полын дурсамжид үлдэж, шинэ дуу зохиох үед сэдэл болсон гэсэн.
Дууг 10:30 цаг хүртэл хэд хэдэн удаа сонсож, чихэнд хоногшиж эхэлсэн. Зааланд нэг залуу Сараг дагуулж орж ирээд хүмүүсийг сонжив. Улмаар 2,3 залууг дуудаж дагуулж явлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг, хоёр эмэгтэй, нэг эрэгтэйн хамт дуудсан юм. Бид Star Wars-ийн постер хананд нь өлгөсөн коридор дундуур явж байгаад “Studio 2” гэсэн пайзтай хаалгаар орсон. Өрөөнд бөмбөр, төгөлдөр хуур, гитар гээд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг, зураг авалтын хэрэгсэл байх аж. Яг л энэ үед би алдарт битлзийнхэн дуугаа бичүүлж байсан танхимд орж ирснээ анзаарав. Энэ өрөө нь Битлзийн клип, Пинк Флойдын кинонууд дээр гардаг.
Биднийг дагуулж явсан залуу намайг хар өнгийн гранд төгөлдөр хуурын хажууханд байх хивс нь дээр хэвтэхийг хүслээ. Хэвтсэний дараа нүдний шилээ авч, хүзүүндээ тогтоосон байсан чихэвчээ зүүсэн нь дээр юм гэж хэлэв. Нөгөө хоёр эмэгтэйг мөн хивс нь дээр хажууханд хэвтэхийг, нөгөө залууг төгөл хуурын хажууханд суухыг зөвлөв.
Ийнхүү дуу явж эхлэх үед зургийн багийнхан дууны хэмнэлт тааруулж хөдөл гэж хэллээ. Хэвтэж байгаа миний хувьд толгойгоо дохиж, нүдээ анин дууг чихэвчээр сонсох мэт хөдөлгөөн хийв. 2 удаа зураг авсны дараа Пол Маккартни болон бусад одууд танхимд орж ирлээ. Тэдний дунд Жонни Депп байсан ба миний яг хажууд төгөлдөр хуур налан суусан. Пол харин тэр төгөлдөр хуурыг тоглож эхлэв. Зураглаачид энэ хэсгийг хэд хэдэн удаа давтаж авлаа.
Энэ мөчид миний сэтгэл догдлол дээд цэгтээ хүрсэн. Амьд домог Полоос гадна бусад одууд ч энэ клипэнд оролцож байгаа бололтой.
Зураг авалтын багийнхан шаардлагатай дүрсээ авсан гэдгийг мэдэгдлээ. Би босож ирэх үед Пол Жонни Депп хоёр юм ярьж байх ба би очиж гар барьж, шүтэн биширдэг болохоо хэлэв. Жонни Депп ч Полыг шүтэн биширдэг гэдгээ хэлж инээмсэглэсэн юм.
Улмаар бид Studio 2 танхимаас гарч өнөөх цайны өрөөнд суулаа. Бид сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй хөөрөлдөж гарсан юм. Энэ мэтээр хүмүүсийг ээлж дараагаар дуудсаар байв.
Өдрийн цайны цаг болж, элдэв веган хоол идсэний дараа би ард талын веранд буюу жижиг цэцэрлэгт хүрээлэн рүү гарлаа. Тэнд харин Take That хамтлагийн Gary Barlow-той тааралдсан.
Удаан хүлээсний эцэст бүх хүмүүсийг Studio 2-т дуудаж орууллаа. Өглөө орж байснаас ялгаатай нь тод гэрэлтэй байх бөгөөд зургийн төхөөрөмжүүд цөөрсөн байна. Ийнхүү Пол дахин төгөлдөр хуур дээр суух үед зураг авалт эхэлсэн бөгөөд бүх хүмүүсийг өөрийнхөөрөө бүжиглэх чиглэл өглөө.
Хэд хэд зураг авсны дараа өрөөний голд шат бүхий тавцан байршуулжээ. Удалгүй дуу явах үед нэг эмэгтэй танхимд орж ирэн тавцан дээр гарч бүжиглэж эхэллээ. Хүмүүс тэр эмэгтэйг хараад уулга алдацгаав. Хэн бэ гэж хажуу залуугаасаа асуухад “Кейт Мосс!” гэж чанга хэллээ.
Кейт урд нь Жонни Депптэй үерхэж байсан бөгөөд тэр өдөр хоорондоо уулзсан эсэхийг би мэдэхгүй. Миний мэдэж байгаа зүйл бол Кейт үнэхээр гоё бүжиглэж байсан юм. Танхимд байсан хүмүүс ч илүү урамтай бүжиглэж эхлэв.
Эцэст нь 16:30-ийн үед зураг авалт дуусаж, Пол бүх хүмүүст цаг заваа гарган ирсэнд талархсанаа илэрхийлсэн. Сара Шеперд бидэнд мөн баярласнаа хэлж, бусдад зураг авалт, дууны талаар хэлэхгүй байхыг дахин хүссэн бөгөөд бидний зарим нь клипний албан ёсны, эцсийн дүрс дээр гарахгүй байх магадлалтай болохыг ч тайлбарласан.
Клипэнд оролцсон хүмүүс бүгд нэг дор гарч St John’s Wood метроны буудал руу алхсан.
Видео клип цацагдсан өдөр
10-р сарын 24-ны Пол Маккартнигийн сошиал сувгуудаар шинэ синглийн видео цацагдлаа. Өөрийгөө багтсан эсэхийг мэдэхийн тулд youtube дээр клипийг үзэв.
Олон одод ээлжилж гарсаар яг дахилт эхлэхэд 1:43-1:46 минутад миний дүрс гарав. Миний хажууд байсан хүмүүсийн дүрс мөн бүдэгхэн гарах аж. Бөөн баяр!
Надаас гадна хэд хэдэн Азиуд байсан ч үсээ төрөл бүрээр янзалсан, өвөрмөц төрхтэй байсан нь клипэнд хараахан багтаагүй байх аж.
Нэгэнт клип гарсан тул гэрийнхэн, найзууддаа бүгдэд нь хэлэв. Хүмүүс нэг л итгэж өгөхгүй мөн юм уу гэж асуух аж. Яах аргагүй 3 секундийн турш гарах хэдий ч нүдний шилгүй тул бас сайн танигдахгүй байх нь аргагүй. Ямар сайндаа намайг нүдний шилээ ав даа гэж асууна.
Ийнхүү богино ч гэсэн сайхан дурсамж бүтээсэн нь энэ билээ.
Видео клип:
https://www.youtube.com/watch?v=5CfLUmVso30
Видео клип хийгдсэн тухай бичлэг: https://www.youtube.com/watch?v=tSAc7JNx2PA

@ Batjin Natsagdorj

Previous Post

УГЖ М.НАЙДАЛМАА: БИ МОНГОЛ ХЭЛ МАШ ХУРДАН СУРСАН

Next Post

Наймдугаар Богдын Солонгос эмч

Next Post
Наймдугаар Богдын Солонгос эмч

Наймдугаар Богдын Солонгос эмч

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Наймдугаар Богдын Солонгос эмч
  • Амьд домог Пол Маккартнитай уулзаж, клипэнд нь оролцсон Монгол залуугийн түүх
  • УГЖ М.НАЙДАЛМАА: БИ МОНГОЛ ХЭЛ МАШ ХУРДАН СУРСАН
  • “Евгений Онегин”-г орчуулсны төлөө “Дэлхийн Чимэд”-д алтаар хөшөө босгосон ч багадна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.