Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудастаа “Гурван жилийн өмнө будааны бизнес хийх боломж гарч Дундад улсын Харбин муж руу явлаа. Харбин мужийн будааны үйлдвэр Дундад улсдаа эхний 10-д ордог тийм том үйлдвэр байлаа. Тэднийх 3 том склад буюу агуулгатай. Зөвхөн нэг агуулах нь л манай улсын нэг жилийн будааны хэрэглээний нөөц багтах тийм том агуулах гээд бод доо.
Үйлдвэрийн эзэн лобан бидэнтэй гэрээ хийхээс өмнө өөрсдийнхөө будааны түүхийг ярьж өгсөн юм. Тэд тариаланчдад өөрсдийнхөө үйлдвэрийн брэнд болсон үрийг үнэ төлбөргүй тараадаг. Эргүүлээд тариаланчдаасаа будаагаа өөрсдөө худалдаж авдаг. Худалдаж авсан будаа нь шинэ сортын дэлхийн олон улсад худалдаалагддаг чанартай будаа учраас будааныхаа чанарыг мэдрүүлэхийн тулд бидний нүдийг аниулж байгаад 5 аягатай агшаасан будааг үнэртүүлсэн юм.
Хүүхэд байхаас л бидний оюун ухаанд агшаасан будааны үнэр үлдсэн шүү дээ. Эхнээс нь үнэртэж байсан агшаасан будааны үнэр сүүлдээ суларсаар суларсаар бараг үнэртэхээ больсон. Бид үнэртэж байсан агшаасан будаанаасаа илүү үнэртэхээ больсон агшаасан будааг онцолж анхаарч бас гайхаж байлаа. Үйлдвэрийн эзэн яг тэр үнэртэхээ больсон агшаасан будаа руу хуруугаараа заагаад танай Монголчууд энэ будааг хэрэглэдэг гэж хэлээд бидний маш сайн мэддэг савласан ууттай будаануудыг төрөл төрлөөр нь харууллаа. Тэр цагаас хойш бид ямар будаа иддэг болохоо мэдэж, бидэнд ямар будаа нийлүүлдгийг ойлгож авсан юм даа. Сүрхий хүмүүс бидний ямар будаа иддэгийг, ямар уутанд савлагадаж зарагддагийг аль хэдийн судалчихсан байгаа юм даа.
Хамгийн сайхан амттай жинхэнэ чанартай будаа бол өт шиг нарийхан урт байдаг юм билээ. Бид харин будааныхаа бизнесийг зогсоосон. Яагаад гэдэг нь нууц хэвээр үлдэг. Харин бид болсон үйл явдлыг баримтжуулж авч үлдсэн!!!” гэжээ.




Discussion about this post