Машин цуглуулга гэж юу вэ? Хүмүүсийн үнэ цохин авч цуглуулаад байдаг хуучны машин болгон ирээдүйд үнэ хүрэх үү. Монголд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Кёкүшюзан Батбаяр зэрэг хүмүүс хуучин машин цуглуулдаг.
Дэлхийд ямар хуучин хамгийн өндөр үнээр зарагдсан бол. Хуучин машины дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн машин 70 сая доллараар зарагджээ. Энэ дуудлага худалдаа 2018 онд болсон бөгөөд 70 сая доллар хүрсэн Ferrari 250GT0 гэдэг машин. Одоогоор манай гараг дэлхийд үүнээс илүү үнэтэй машин гэж байхгүй гэсэн үг. Хуучин машин яагаад ийм өндөр үнэ хүрэв гэдгийн шалтгаан нь “Феррари” компани яг энэ загварыг 1962-64 онд ердөө 36-хан ширхгийг үйлдвэрлэсэнд оршиж байгаа аж. Үйлдвэрлэгдэж гарсан тухайн үедээ Америкт 18000 ам.доллароор л зарагдаж байсан машин. Харин одоо автомашин сонирхогчид, цуглуулагчдын хувьд “эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд” болжээ.
Discussion about this post