Чингис хаан одонт Г.Ариунбаатар дуучин Баярын Болдын тухай ийн бичжээ.
Тэрбээр цахимд: Болдоо дүүтэйгээ 2008 оны намар байх аа СУИС-д сурч байхдаа танилцаж АХ, ДҮҮ бололцсон байдаг юм аа. Цэнхэр тамирын хувцас ихэнхдээ шахна 😁, хүн бүхэнтэй мэндтэй устай инээгээд л гүйж явдаг хүүхэд байсан. Яг тэр үеэс -Ахаа би тоглолтын тоног төхөөрөмжтэй болох гэж байгаа, арга хэмжээнүүдэд тайз, гэрэл, хөгжимөөр үйлчилнэ энэ төрлийн бизнес ховор байна Аав Ээжийн байр, хашаа байшинг барьцаанд тавиад эхлэнэ гэж хэлж байсан нь саяхан, тэр яг үүнийг барьж аваад хийсэн, Одоогийн “B” sound -г үүсгэсэн Амжилтанд хүрсэн. Цөөнгүй дуучид, уран бүтээлчидийг дэмжиж “гаргасан” байдаг даа… одоо ч хэвээр. Олон жил өнгөрчээ…
“B” sound хурдтайгаар урагшилж, олон том том ажил авдаг боллоо, нүдээ сүүмийтэл, тамираа тасартал хөдөлмөрлөж байсан юм даг, нүд нь улаанаар эргэлдсэн хүн л гүйдэг байсан, энэ их ажлынхаа хажуугаар бас жижигхэн шоуднаа бид.
Тухайн үед зарим компани бартертаа баахан пиво өгнө өнөөхийг бид л цааш нь харуулна, байлгахаар зай талбай эзлээд🤣 за тэгээд бөөндөө дотор махтай гоё гоё хоол хийж иднэ, өөрөөр хэлбэл би бараг ажилтан нь юм шиг, захирал нь ч юм шиг болчихсон байсан. мэдэх нэг нь мэднэ дээ… Гэхдээ ажлаас нь хугасалсан нь байхгүй ээ, худ худ🤭
Миний амьдралын адармаатай, хүнд хэцүү үед Болдоо болон миний хэдэн цөөн нөхөд л хажууд байдаг байлаа, мартдаггүй юм аа… Санаж явахад өег сайхан байдаг юм.
Би алдаатай маш их алдаатай үүндээ гэмшдэг.
Нэг удаа хонох ч газаргүй дээшээ тэнгэр гэдэг шиг явж байтал Болдоо залгаж байна, – Ахаа уулзаа байна гээд тэгээд бид 2 уулзлаа, тэгсэн манай өнөөх -Ахаа таныг ингээд яваад байх надад хэцүү байна, Аав ээждээ зэхэж байгаа байр байна, та ор 2-уулаа тэгээд болох л байлгүй өөр хүнд мэдэгдэхгүй нууцалъя! гэж хэлж билээ… 2014 оны 8/3-нд юмдаг… үнэхээр их баярласаан Дүүдээ!
Тэр намар нь би Москва руу уралдаанд явах төлөвлөгөөтэй, сургуулилтандаа орох гэж байсан үе Болдоогийн хэлсэн энэ л үг надад ямар их итгэл, хайр, хүч мэдрүүлсэн гээч… Би ч уралдаандаа түрүүлээд ирлээ, өнөөх цэцэг барьчихсан маасайтал инээчихсэн л тосож байсансан. Хүний зовлон, жаргалын алинд нь ч өөрөөрөө байж л байдаг хүн ёсны үлгэр шүү дээ дүү минь. Хувийн амьдралыг нь би, бид шүүхгүй ээ, орхино. Өнөр өтгөн Сайхан гэр бүл.
Бичээд байвал зөндөө л зүйлс хөвөрч байна, энэ удаад үүгээр өндөрлөе!
Хоёр сайхан дүүгийнхээ тоглолтонд амжилтыг хүсье! Сайн санааны үзүүрт тос, үргэлжийн мөнхөд Ард түмэндээ хайрлагдаж олон олон уран бүтээлийг гаргаж, жаргаж яваарай! 🥰👏💪” гэв.





Discussion about this post