ХЗДХ-ийн С.Амарсайханы гэргий МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо гэдгийг монголчууд андахгүй. Тэд гурван хүүхэдтэй. Ууган охин А.Дэлгэрмаа нь Ч.Ичинхорлоогийн өмнөх гэрлэлтээс мэндэлсэн. Ч.Ичинхорлоогийн ууган охины аав хувиараа бизнес эрхэлдэг, сортоотой, хэр баргийн хүнд дээрэлхүүлээд байхгүй шазруун эр байдаг.
Ээжтэйгээ усны дусал мэт адилхан А.Дэлгэрмаа 2012 онд СУИС-ийн нэгдүгээр курсын оюутан байхдаа “Ану хатан” кинонд Галдан хааны бага охин Юмчихайн дүрийг бүтээсэн юм. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн охин А.Дэлгэрмаа энэ дүрд тоглосноороо урлагийн ертөнцөд хөл тавьж байгаагаа зарласан. Зүс царай төдийгүй эзэмшиж буй мэргэжлээрээ ч ээжийгээ өвлөсөн энэ охин удахгүй алдар цуутай жүжигчин болно гэж хүлээлт үүссэн. Анхны кинондоо тоглоод олон жил болсон ч мэргэжлээрээ тууштай ажилласангүй хэмээн олон нийт ярьж байсан удаатай. Энэ нь залуу жүжигчин Дэлгэрмаагаас ихийг хүлээдгийн илрэл биз ээ.
Харин А.Дэлгэрмаа 2022 онд МУГЖ Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Тэгри чину” кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, АЖ Д.Гүрсэд, АЖ Д.Цэрэндарьзав, МУГЖ Ё.Цог, МУГЖ Ш.Доржсүрэн, МУГЖ С.Ариунбямба, Н.Ялалт, Б.Шинэбаяр зэрэг Монголын шилдэг жүжигчидтэй хамтран тоглож жүжигчнийхээ хувьд чамгүй үнэлгээ авсан…
Ч.Ичинхорлоо охин Б.Дэлгэрмааг нэвтрүүлэгч болгохоор бэлдэж байна гэх цуу яриа ч гарсан. Дэлгэрмаа царай зүс, нуруу туруу, боловсрол мэдлэг төгс сайхан бүсгүй бий. Төрсөн байтлаа зурсан юм шиг сайхан бүсгүйг атаа жөтөө их дагаж, худал хов жив тойрохгүй. Гэхдээ энэ удаа арай дэндүү, таагүй, ёс бус яриа гаргаж байгаа ч олон нийт итгэхгүй байна. 















Discussion about this post