Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Луулайн Хосбаярын ажил болон гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ гэсэн мэдээ өнөөдрийн хамгийн чихэнд чимэгтэй мэдээ байлаа.
НИТХ-ын төлөөлөгч Луулайн Хосбаяр Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагчийн ажлыг хамт гүйцэтгэж буй. Хотын даргын орлогчоор ажиллахаас гадна мега төслүүдийн санхүүжилтийн бүтцийг боловсруулдаг “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Улаанбаатар хотын төсөв урьд өмнө байгаагүй данхайж, Сумъябазарын үеэс мөнгийг гарын салаагаар урсгах шиг болсон. Х.Нямбаатар даргын үед ч асуудал гарсан бол Л.Хосбаяр төлөөлөгч холбогдох бололтой. Оюукгүй Абэ гэж үгүй гэгчээр Х.Нямбаатаргүй Хосбаяр, Хосбаяргүй Нямбаатар гэж үгүй гэж ярих юм билээ. Нямбаа даргын үед Луулайн Хосбаяр хотын гудамжнаас илүүтэй өнгө орсон цөөн хэдэн хүүхний нэг гэсэн хов жив яригддаг. Тиймээс шалгах нь зөв, Хосбаярыг сонгогдсон ХУД-т сургуулийн асуудал хурцаар тавигдаж байхад хороо дүүргээр бараг үзэгддэггүй, Хотын дарга асан Х.Нямбаатарын өрөөнөөс салдаггүй шахуу байсан гэлцэж байна.


Discussion about this post