Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Тус хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2026 оны байдлаар Хан-Уул дүүргээс 42 суралцагч хамрагдаж, Унгар, Герман, Польш, Англи, Канад, Австрали, БНХАУ, Франц, АНУ, БНСУ, Турк зэрэг 11 улсын их, дээд сургуулиудад Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр амжилттай суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй хийх уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Бат-Оргил нар хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, суралцагчдад буй тулгарч буй асуудлуудыг тодруулж, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс тавьсан асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.



Discussion about this post