• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Сангийн яам 5 саяар гадаад сэтгүүл захиалж байхад “Монголросцветмет нэгдэл” 62 сая төгрөг зарцуулжээ

admin by admin
01/20/2021
in Онцлох мэдээ, Улс төр
0
Сангийн яам 5 саяар гадаад сэтгүүл захиалж байхад “Монголросцветмет нэгдэл” 62 сая төгрөг зарцуулжээ

Сангийн яам хоёр жилийн өмнө гадаад хэвлэл захиалгад 5 сая төгрөг зарцуулж, олныг гайхуулж байлаа. Тэр хэвлэл нь Сангийн сайд болон Сангийн яамны ажилтан албан хаагчид заавал унших ёстой дэлхийн эдийн засаг санхүүгийн мэдээ мэдээлэл багтсан сэтгүүл байсан. Харин “Монголросцветмет” үйлдвэр тэр үеэр  буюу 2019 онд гадаад хэвлэл захиалгад нийтдээ 62 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Учир нь 2019 оны эхний хагас жилд буюу  7-р сарын 19-нд “Сэтгүүл” нэрээр 31,7 сая төгрөг, үүнээс гуравхан хоногийн дараа “Ном” нэрээр мөн адил хэмжээний төгрөгийг валютаар хөрвүүлэн гадаад руу гуйвуулжээ. Монгол төгрөгөөр 62 сая төгрөгтэй дүйцэх 11918 ам. долларыг “Bank of America” –гийн Texas мужийн Dallas хот дахь салбарт шилжүүлсэн байна.

Хэтээсээ “Монголросцвемет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбатыг тансаглалд дуртай нэгэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зарласан. Б.Мөнхбат захирлын үндсэн болон гэрээний нэмэгдэл цалин, хоол, орон сууцны хангамж зэрэг нь 39 сая орчим төгрөг болдог гэж бичиж байлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа албаны 10.7 сая төгрөгөөр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн байдаг.  Тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдсоноосоо хойш таван сарын дараа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг байгууллагаасаа буюу 2019 оны есдүгээр сарын 2-нд төлүүлжээ.

Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан аж. Энэ мэтээр Монросцветмет ТӨҮГ гэж удирдлагууддаа ээлтэй, мөнгийг “сул асгасан сувд” шиг зарж байдаг газар байдаг бололтой.

Previous Post

Хулан, Баяр хоёр

Next Post

Монголын сайхан бүсгүй тэмцээнд Д.Уянгалянхуа тэргүүн, жүжигчин Г.Отгонцэцэг дэд байр эзэлжээ

Next Post
Монголын сайхан бүсгүй тэмцээнд Д.Уянгалянхуа тэргүүн, жүжигчин Г.Отгонцэцэг дэд байр эзэлжээ

Монголын сайхан бүсгүй тэмцээнд Д.Уянгалянхуа тэргүүн, жүжигчин Г.Отгонцэцэг дэд байр эзэлжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Хүүхдийн баяраар Солонгос одод хандив өргөв
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.