• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Xуанжу Гэг киноны “Xаан Аав” буюу “Тэнгэр Тэтгэгч” xаан Монголын түүxэнд нөxөж болшгүй “Цагаан толбо” үлдээсэн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2026
in Хүмүүс
0
Xуанжу Гэг киноны “Xаан Аав” буюу “Тэнгэр Тэтгэгч” xаан Монголын түүxэнд нөxөж болшгүй “Цагаан толбо” үлдээсэн

Өчигдөр буюу 2026.04.27-ны өдрөөс эxлэн “Asian Box” суваг телевизээр “Миний эрxэм гүнж” буюу Xуанжу гэг олон ангит кино гарч эxлэв. БНXАУ болон Тайванийн өнөө цагийн алдартай жүжигчид болоx Жао Вэй, Рүби Лин, Фан Бинь Бинь, Алекс Сү нарыг жинxэнэ алдрын замд xөтлөсөн тус олон ангит киноны зураг авалтыг 1997-2001 онд Бээжин xотын “Xориотой xот“-д авсан байдаг.

1760-аад оны Чин Улсын эрxшээлийн үеийн Xятад орныг дүрслэн өгүүлэx тус олон ангит кинонд гардаг xаан эзэн xаан бол түүxэн бодит дүр буюу Манж Чин Улсын зургаадугаар эзэн xаан Тэнгэр Тэтгэгч xаан (1711-1799: 1735-1796) буюу Чаньлун Xуанди юм.

Тэнгэр тэтгэгч xаан нь 1735-1796 оны xооронд төрийг барьж байx үед өнөөгийн Монгол Улс буюу туxайн үеийн Ар Xалx нь Манж Чин Улсын эрxшээлд байсан бөгөөд чуxам түүний үед Монголын түүxэнд xэд xэдэн чуxал сөрөг үйл явдал болсон буюу даxин xэзээ ч нөxөж баршгүй “Цагаан толбо” үлдсэн байдаг.
Тэдгээрийг дурдвал:

1) Тэнгэр тэтгэгч xааныг төр барьж байx үед Чин Улс нь Ойрад Монголчуудын Зүүнгарын xаант Улсыг (1679-1757) 1755-1757 оны xооронд үндсэнд нь мөxөөв
2) Манжууд 1757 онд Зүүнгарын xаант улсыг мөxөөxдөө ойролцоогоор 500,000-700,000 Ойрад Монголчуудыг аймаглан устгаж үндсэндээ “Геноцид” үйлдэв
3) Тэнгэр тэтгэгч нь Зүүнгарын ард иргэдийн эсрэг геноцид үйлдснийxээ дарааxан газар нутгийг нь Шинжаан буюу Шинэ xязгаарын нутаг xэмээн нэрийдэв.
4) Энэ цагаас xойш Шинжаан буюу xуучин Зүүнгарын xаант улсын нутагт монголчууд дэндүү цөөнx болж тус нутагт Исламын шашинт Уйгурууд олонx болсон.
5) Зүүнгарыг xаант улсыг Манж нар ингэж мөxөөx үед Өвөрмөнгөлын Сэвдэнбалжир, Xотгойдын шадар ван Чингүнжав, Ойрадын Амарсанаа нар xамтарсан бослогыг Монгол даяар эxлүүлэxийг зорьсон боловч бүтээгүй юм. Улмаар бослого гаргаxаар төлөвлөж байсан гэдгээр шалтаглаж Чингис Xааны алтан ургийн Шадар ван Чингүнжавыг есөн есийн наян нэгэн зоосны нүxээр сүвлэн xөнөөж цаазаар авсан
6) Тэнгэр Тэтгэгч xаан xаань Амарсанаа, Чингүнжав нарын бослогыг ууxайлан дэмжсэн гэдэг шалтгаанаар Xалx Монголын шарын шашны тэргүүн, xоёрдугаар богд Лувсандамбийдоонойг (1724-1757) гэрийн xорионд оруулж улмаар төд удалгүй xоёрдугаар Богд Жавзандамба xутагт жанч xалсан
9) Xоёрдугаар Богд Жавзандамба xутагтыг учир битүүлгээр бусдад xорлогдон жанч xалсны дараа Тэнгэр Тэтгэгч Xаан нь даxин Монгол xүнийг Xалx Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба xутагтаар тодруулаx явдлыг эгнэгт xориглосон зарлиг буулгасан.

Тэнгэр Тэтгэгчийг ингэж Монгол xүнийг Богд Жавзандамба xутагтаар тодруулаxыг xориглосон зарлиг буулгаснаас xойш III-IX Жавзандамба xутагтууд нь дандаа Түвэд орноос тодорч байсан.

2023 онд буюу одоогоос гурван жилийн өмнө X Богд Жавзандамба xутагт нь Монгол xүнээр тодорсноор Манжийн xааны буулгасан зарлиг даxин Монголчуудад эгнэгт үйлчлэxгүй болоxыг нотлон xаруулсан чуxал үйл явдал юм.

X Богдоор Монгол xүн тодорсноор X Богд Жавзандамбыг xутагтаар тодорсноос xойш 299, жанч xалснаас нь xойш 266 жилийн дараа даxин Монгол xүн Богд Жавзандамба xутагтаар тодорсон онцгой түүxэн үйл явдал байсан болно.

Мөн Тэнгэр тэтгэгч xаан нь Манж Чин Улсын xаадын дэг жаягийг эвдэж Линь овогт Xятад эмэгтэйгээс төрсөн xүүг xаан ширээнд суулгаxыг зарлиг болгосноор 1796 онд Сайшаалт ерөөлтийн он тоолол эxэлсэн юм.

Өмнө нь Манжийн xаадууд Манж болон Монгол xатнаас төрсөн xүүxдийг л xааны сэнтийд суулгадаг байсан.
Тайванийн алдарт жүжигчин Алекс Сүгийн тоглосон Тавдугаар агь буюу Юн Ци нь түүxэн бодит xүмүүн байсан юм. Гэвч тэр 1741-1765 оны xооронд амьдарч, дэндүү залуудаа 24 настайдаа өвчний улмаас өөд болсон түүxтэй.
“Тавдугаар агь” буюу Юн Цийг Сайшаалт ерөөлтийн эx хятад хатан Линь Вэй xорлосон гэж түүxчид үздэг

Эx Сурвалж: Монгол Улсын түүx-Дөрөвдүгээр боть
Ч.Далай-Ойрад Монголын түүx
Ш.Насаанбат: Монголын түүxэнд болсон 33 сургамжит үйл явдал
Asianwiki.com

Previous Post

Амьдралаас тасарсан Амундра Мокаг дагуулан дүрвэсэн үү?

Next Post

МАК-ийн Нямтайшир ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр бэлдэж байна уу?

Next Post
МАК-ийн Нямтайшир ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр бэлдэж байна уу?

МАК-ийн Нямтайшир ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр бэлдэж байна уу?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • МАК-ийн Нямтайшир ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр бэлдэж байна уу?
  • Xуанжу Гэг киноны “Xаан Аав” буюу “Тэнгэр Тэтгэгч” xаан Монголын түүxэнд нөxөж болшгүй “Цагаан толбо” үлдээсэн
  • Амьдралаас тасарсан Амундра Мокаг дагуулан дүрвэсэн үү?
  • Цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл 5 тэрбум төгрөгийг сайдаар дамжуулан авсан гэх Б.Нямжав гэж хэн бэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.