• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ

ШАР МЭДЭЭ

admin by admin
01/20/2026
in Гадаад мэдээ
0
Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ

Амьдрал харагдаж байгаа шигээ сайхан байхгүй юм даа. Гэрлэж, туурга тусгаарласнаасаа хойш аав ээжтэйгээ таарамжгүй байгаа Бруклин Бекхэм “Би гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.

Учир нь тэр ээж аав нь өөрийг нь болон эхнэрийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрсан гэж буруутгаж, “Би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна” гэжээ.

Дэвид Бекхэм, Виктория Бекхэм хоёр Бруклиныг эхнэр Никола Пелцээс холдуулж, харилцааг нь сүйтгэхийг оролдсон, мөн өөрсдийнхөө амьдралд бүтээсэн хуурамч дүр төрхөө хадгалахын тулд худал мэдээллийг хэвлэлд тараасан гэсэн байна.

Асуудлыг аль болох хувийн хүрээнд хадгалахыг хичээсэн ч эцэст нь “өөрийнхөө төлөө дуугарахаас өөр сонголтгүй болсон” гэжээ.

 Дэвид Бекхэм болон Виктория Бекхэмийн энэ зөрчлийн талаар тайлбар өгөөгүй. “Би олон жилийн турш чимээгүй байсан, энэ бүхнийг тогооноосоо гаргахгүйн тулд их хичээлээ. Харамсалтай нь эцэг эх маань болон тэдний баг хэвлэлд мэдээлэл өгсөөр байсан тул би өөрийнхөө төлөө ярьж, хэвлэгдсэн худал зүйлсийн заримынх нь талаар үнэнийг хэлэхээс өөр аргагүй боллоо. Би гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна. Намайг хэн ч удирдахгүй, би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна” гэж 26 настай Бруклин 16 сая дагагчтай сошиал хуудсандаа бичжээ.

Тэрбээр Америкийн жүжигчин, тэрбумтан бизнесмен Нелсон Пелцийн охин Никола Пелц Бекхэмийг “Бид хамтдаа ойлголцох гэж хэчнээн хичээсэн ч гэр бүлийнхнээс минь байнга үл хүндэтгэл ирсэн, эцэг эхээ хуримыг нь нураахыг оролдсон хэмээн буруутгаж, загвар зохион бүтээгч ээж нь бэр Николагийн өмсөх даашинзыг хийх гэж байснаа сүүлийн мөчид цуцалсан гэсэн байна. Үүний улмаас Никола яаралтай өөр даашинз хайхаас өөр аргагүй болсон гэжээ.

Тухайн үед Никола хадам ээжийнхээ зохиосон загварын даашинзыг өмсөхөөс татгалзсан гэх мэдээлэл гарч байсан ч тэрбээр дараа нь “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа хадам ээж нь өөрийнх нь урлан нь хийж амжихгүйг ойлгосон учраас тийм шийдвэр гаргасан бөгөөд маргаан байгаагүй гэж ярилцлага өгч байв.

Мөн хосын хуримын анхны бүжгийг Виктория Бекхэм “булаасан” гэж буруутгасан байна. Түүний хэлснээр, тайзан дээр дуудагдах үед эхнэрийнх нь оронд ээж нь түүнийг бүжиглэхээр хүлээж байсан бөгөөд “олны өмнө надад маш зохисгүй байдлаар бүжиглэсэн” гэжээ.

Тэд 2025 онд хуримын тангаргаа дахин өргөсөн нь “айдас, ичгүүр бус харин аз жаргал, баяр баясгалан авчрах шинэ дурсамж бий болгохын тулд” байсан гэж тэрбээр тайлбарлажээ. Мөн хуримаас хэдэн долоо хоногийн өмнө эцэг эх нь “миний нэртэй холбоотой эрхийг шилжүүлэхэд гарын үсэг зуруулах гэж байнга шахаж, бүр хахуульдахыг оролдсон” гэж мэдэгдсэн. Гэхдээ ямар эрхийн талаар ярьж буй нь тодорхойгүй байна.

Тэрбээр үүнтэй санал нийлэхээс татгалзсан нь орлогын хэмжээнд нь нөлөөлсөн бөгөөд түүнээс хойш тэд надтай хэзээ ч өмнөх шигээ харьцаагүй гэжээ.

Тэрбээр мөн зөрчлийг улам хурцатгасан нэгэн үйл явдлыг дурдсан нь аав  Дэвидийн 50 насны төрсөн өдрийн үдэшлэгт тэд оролцоогүй явдал юм. Бруклин хэлэхдээ, тэд эхнэрийн хамт Лондон руу очсон ч долоо хоногийн турш зочид буудлын өрөөндөө хүлээсэн ч түүнтэй уулзах боломж олдоогүй гэжээ. Харин тэр камер дүүрэн, зуун зочинтой том төрсөн өдрийн үдэшлэг дээр л уулзана гэж зүтгэсэн хэмээн тэр бичжээ.

Эцэст нь аав нь уулзахаар зөвшөөрсөн ч “эхнэр маань хамт байж болохгүй” гэсэн нөхцөл тавьсан нь түүний хувьд “яг л улаан нүүр рүү нь алгадсан мэт санагдсан” гэжээ. Үүний дараа гэр бүлийнхэн нь Лос Анжелес руу очсон үед ч уулзахаас татгалзсан байна.

Тухайн үед эх сурвалж BBC-д хэлэхдээ, Бруклин үдэшлэгт оролцоогүй шалтгаан нь дүү Ромео нь өмнө нь түүнтэй холбоотой байсан эмэгтэйтэй хамт ирэх байсан тул өөрөө очихоос татгалзсан гэжээ.

Гэвч Бруклин ээжийгээ “миний өнгөрсөнд харилцаатай эмэгтэйчүүдийг санаатайгаар бидний амьдралд дахин дахин оруулж, бид хоёрыг эвгүй байдалд оруулахыг оролдсон” гэж буруутгасан байна.

Тэрбээр гэр бүлийнхнээ “олон нийтийн сурталчилгаа, ивээн тэтгэлгийг бүхнээс дээгүүр тавьдаг” хэмээн шүүмжилжээ. “Бекхэмийн брэнд нэгдүгээрт ордог. Гэр бүлийн “хайр” гэдэг нь сошиалд хэр их пост оруулдгаас шалтгаалдаг” гэж тэр бичжээ.

Мөн тэрбээр “Би амьдралынхаа ихэнх хугацаанд эцэг эхийнхээ хяналтад байсан. Айдас, түгшүүртэй өссөн. Харин гэр бүлээсээ холдсоноос хойш амьдралдаа анх удаа тэр айдас алга болсон” гэжээ.

Тэрбээр дүү нар нь ч “сошиал орчинд над руу дайруулахаар турхирч, улмаар өнгөрсөн зун гэнэт намайг блоклосон” гэжээ. Харин 20 настай дүү Круз Бекхэм 12 дугаар сард “Энэ бол худал. Манай аав ээж хэзээ ч хүүхдээ сошиал орчинд дагахаа болихгүй” гэж Инстаграмд бичиж байв.

Previous Post

“Засаг дарга болгосонгүй” хэмээн агсарсан гэх Д.Отгонсүрэнг хутгалсан С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ
  • “Засаг дарга болгосонгүй” хэмээн агсарсан гэх Д.Отгонсүрэнг хутгалсан С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ
  • “Женко Тур Бюро”-ийн нярав залуу орлогын 46 сая төгрөгөөр цахим мөрийтэй тоглоод алджээ
  • “М-Си-Эс”-ийн “Speak out Hot line”-ийнхан “шүгэл” үлээгчдээ БИЧЛЭГ хийх гүйцэтгэх ажиллагааны “чиглэл” өгчээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.