• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Прокурор асан Э.Амарбат литийн ордны лицензийн хязгаарлалтыг цуцалж өгөөд “анд” Б.Мандахбаяраар “WRANGLER” жийпний үнээс 80 саяыг төлүүлэхээр тохирсон гэжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/22/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Прокурор асан Э.Амарбат литийн ордны лицензийн хязгаарлалтыг цуцалж өгөөд “анд” Б.Мандахбаяраар “WRANGLER” жийпний үнээс 80 саяыг төлүүлэхээр тохирсон гэжээ

  Өдгөө шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэргүүдээс хууль хүчний байгууллагын эрх мэдэлтнүүд холбогдсон, хохирлын мөнгөний хэмжээ нь том гэдгээрээ Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын долоон шүүгдэгчийн хэрэг олон нийтийн анхаарал татаж байна. Энэ хэрэгт нэрд гарсан прокурор холбогдсон гэдгээр нь олон нийт мэдэж байгаа бол хуулийнхны дунд Б.Мандахбаяр нарын хэрэг гэж явдаг. Учир нь тэрээр гол төв нь агаад бусад нь бүгд түүний төлөө “явж” байгаад хэрэгт холбогдсон. Яллах дүгнэлтэнд дурдсанаар доорхи баримт материал авагдаж, нөхцөл баримт тогтоогджээ. Энэ хэрэгт авлигал, амиа хорлолт, хятад бизнэсмэний гэр лүү дайрсан гээд олон үйлдэл авагдсан.

 Хэргийг ерөнхий дүр зургаар нь хэлэхэд 2022 оны эхээр Говь-Сүмбэр аймгийн Баянжаргалан суманд орших Мөнгөтийн цагаан дөрөлж хэмээх литийн 1,2-оос дээш агууламжтай долоон сая тоннын нөөцтэй гэх ордыг Б.Мандахбаяр нь МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшиний зуучилсан, литийн орд хайж ирсэн хятад бизнесмэн болох “Влю Вэй Ресурс” компанийн захиралд Хай Фин Лингд 15,5 сая доллараар зарах гэсэн наймааг тойрсон үйл явдлууд юм. Тухайн үед дэлхийн зах зээлд нэг тонн литийн үнэ гурав дахин өсөөд 75 мянган долларт хүрсэн байжээ. Энэ ордны тусгай зөвшөөрөл анхнаасаа маргаантай байсан. Тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр авахад нь Б.Мандахбаярт ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан П.Энхтогтохын “зуучлал”-аар  нь Шүүхийн шижилгээний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга “тусалсан” гэх баримт авагджээ.

  Экс дэд захирал нь Б.Мандахбаярын нэхэмжлэлтэй “Баян хотгор” компанид холбогдох иргэний хэрэгт гэрээ болон тэмдэглэлийн адилтгалын шинжилгээ хийхэд нэмэлт материал хэрэгтэй байхад нэмэлт материалгүйгээр шинжилгээ хийх үүргийг шинжээч нарт өгсөн, ингэж гарсан дүгнэлтийг үндэслэн Дээд шүүхийн шийдвэрээр “Баян хотгор” компаниас “Литум майнинг” компанийн 100 хувийн хувьцаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Б.Мандахбаярт буцаан олгуулах давуу байдал үүссэн гэнэ. Уг нь хятад бизнесмэн залилуулахгүй гэж их хичээж Б.Мандахбаяртай олон ч гэрээ байгуулжээ. Эхлээд санамж бичигт гарын үсэг зуржээ. Дараа нь 2022 оны 3-р сард “Литум майнинг” компанийн хувьцаа, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Б.Мандахбаяр нь хувьцаа, тусгай зөвшөөрөл, хайгуулын нэмэлт тайлан мэдээлэл, өрмийн цөмөө шилжүүлж өгөөд эхлээд 5,5 сая доллар авах байсан гэнэ. Гэсэн ч мэдээж өгөөгүй. Ингээд сарын дараа дараагийн гэрээг байгуулаад 7,6 тэрбум төгрөг авчээ.  Хятад бизнесмэн нийтдээ 11,2 тэрбум төгрөг өгсөн агаад үүнээс 8,5 тэрбум нь тусгай зөвшөөрлийн үнэ, үлдсэн нь нөөц тогтоох 10 өрөм тавих, хайгуулын тайлан гаргуулах ажлын зардал гэнэ. Анхны тохироогоор ордны нөөц нь долоон сая тонн байх ёстой ч сүүлдээ хоёр саяд дөнгөн данган хүрэх тооцоо гарчээ. Хятад бизнэсмэн нөөц тогтоолгохоор бүр канад, хятад мэргэжилтэн авчирчээ. Ордын нөөц багассанаас гадна литийн агууламжийн хэмжээ ч буурсан байна. Үүний хажуугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүхийн маргаан гарсан, бүр хураагдахдаа тулсан гэх мэт яриа орчуулагчгүй гэрээ байгуулах хэмжээний монгол хэлтэй хятад бизнесмэний чихэд сонсогдох болсон.  Дээр нь прокуророос тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосоныг хүртэл мэджээ.

  Энэ “үл ойлголцол”-ыг тайлахаар Б.Мандахбаяр нь хятад түншээ дагуулан ангийн анд Э.Амарбатын ажил дээр очсон байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар экс прокурор нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа “Литум майнинг” компанийн тусгай зөвшөөрлийн хязгаарлалтыг цуцалсанаар уг тусгай зөвшөөрлийг Б.Мандахбаяр нь бусдад худалдах давуу байдал олж авчээ. Үүнийхээ хариуд экс прокурорын худалдаж авсан 180 сая төгрөгийн үнэтэй ”Вранглер” жийпийн 80 саяыг ангийн “анд” нь төлөхөөр тохирсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Б.Мандахбаяр хэдийгээр том прокуророор “баталгаа” гаргуулсан ч хятад бизнесмэн үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсанд шөнийн 02 цагийн үед гэр лүү нь дайрсан гэнэ. “Дайралтан”-д бие тамирын хувцастай Энхтогтох байсан гэж хятад бизнесмэн мэдүүлжээ. Гэсэн ч мөнгөө авч чадаагүй тул МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшинд наймаа буцлаа гэж хэлжээ. 2023 оны хавар хятад бизнесмэнийг Хонгконгод байхад Монголоос ирсэн Тао овогт гэдэг танил нь “Мандахбаяр таны ордыг зарна гээд явж байна” гэж хов хүргэжээ. Б.Мандахбаяр нь бизнесийн саад бэрхшээлээ мөнгөөр арилгаж байсан болс хувийн асуудлаа ч бас мөнгөөр зохицуулж иржээ. Энэ хэрэгт түүний танил эмэгтэй нь согтуудаа таван давхраас унаж амиа алдсан хэрэг бас нэмэгдсэн. Б.Мандахбаяр нь талийгаачид машин авч өгөн мөн байрны түрээсийг нь төлдөг байсан гэнэ. Хэрэг гарсаны дараа талийгаачийн аав нь Б.Мандахбаярын өмгөөлөгч П.Одонтунгалагийн боловсруулсан “Миний талийгаач охин гадны нөлөөгүй золгүй тохиолдлоор нас барсан. Миний охин Г.У-гийн нас барсан хэргийг хэрэгсэхгүй болгон хааж надад мэдэгдэнэ үү” гэсэн бичигт гарын үсэг зурсаныг хохирогчийн өмгөөлөгчид мэдэгдэлгүйгээр мөрдөх байгууллагад өгчээ. Үүний төлөө талийгаачийн аавд Б.Мандахбаярын жолооч Батсүх “захирал өгүүлж байна” гээд 40 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэх баримт авагджээ. Мөн жолооч нь хэрэг учрал гарсаны дараа тэр хавийн байрны камерт захирал нь бичигдсэн эсэхийг шалгаж явсан гэнэ. Мөн өөрийн нэг хэргийг “аятайхан” шийдүүлэхийн тулд УИХ-ын гишүүн дараа нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан А.Тлейханаар нэг нутгаас гаралтай прокурор Э луу яриулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.

Previous Post

Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ

Next Post

29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ …

Next Post
29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ …

29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ ...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • 29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ …
  • Прокурор асан Э.Амарбат литийн ордны лицензийн хязгаарлалтыг цуцалж өгөөд “анд” Б.Мандахбаяраар “WRANGLER” жийпний үнээс 80 саяыг төлүүлэхээр тохирсон гэжээ
  • Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ
  • “Засаг дарга болгосонгүй” хэмээн агсарсан гэх Д.Отгонсүрэнг хутгалсан С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.