• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.ДАВААБАЯР: АРВАНХОЁРДУГААР САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
12/04/2025
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Б.ДАВААБАЯР: АРВАНХОЁРДУГААР САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас шатахууны нийлүүлэлт,  нөхцөл байдлын талаар тодрууллаа.

– Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн дунд шатахууны хомсдол дахиад үүсэх үү гэсэн эргэлзээ, болгоомжлол үүслээ. Энэ асуудалд та тайлбар мэдээлэл өгөхгүй юу?

– Манай улс шатахууны хэрэглээгээ  100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ-аас бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм. Арванхоёрдугаар сард АИ-92  автобензин 62700 тонн, дизель түлш 130 мянган тонн, АИ-95 автобензин  1560 тонн тус тус худалдан авахаар захиалга өгсөн.  Энэ нь улсын хэмжээнд нийт дүнгээрээ 193500 мянган тонн шатахуун импортолно гэсэн үг. Мөн урд хөрш БНХАУ-аас 8 мянган тонн АИ-92 автобензин, 10-15 мянган тонн дизель түлш худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлсэн. Одоогоор захиалга баталгаажаагүй байна.

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 8.7 мянган тонн АИ-92, 18 мянган тонн дизель түлш Монголын хил рүү дөхөж байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр ОХУ-ын талаас гадна эх үүсвэр тасралтгүй хийгдэж байна гэсэн үг.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 225-230 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шатахуун түгээх станцыг тогтмол нөөцөөр хангах нь тодорхой цаг хугацаа шаардсан ажил байдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас импортолж буй шатахуун тээвэрлэсэн вагон Сүхбаатар боомтоор нэвтэрнэ. Ингээд Зүүнхараа, Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар, Толгойт, Аршаант  гээд гурван өртөөнд буудаг. Хойд бүсэд Дархан, Эрдэнэтийн салбар өртөөнүүд агуулахад бууна. Урагшаа Чойр, Сайншанд өртөөдөд шатахуун  бууна. Бүх өртөөдөд шатахуун хүргэж, агуулахад буулгасны дараа  гааль бүрдүүлэлт хийснээр  шатахуун түгээх станцуудад нийлүүлэхэд тодорхой хугацаа шаарддаг. Тэгэхээр агуулахад байгаа нөөц хангалттай бүрдэж чадахгүй байна. Шатахуун түгээх станцуудыг тогтвортой үйл ажиллагаа явуулж, оочир дугаарлалтыг арилгахын тулд нийлүүлж буй шатахуунаа шууд түгээж байна.

– Таны ярианд дурдсанаар ОХУ-аас  арванхоёрдугаар сард 193500  мянган тонн шатахуун импортлох захиалга баталгаажсан гэлээ. Энэ нь манай улсын хэрэглээнд хангалттай хүрэлцэх хэмжээ юу. Мөн тасалдал үүсэх эрсдэл бий юу?

-193500 тонн бол баталгаажсан захиалга. Энэ нь тасралтгүй найдвартай нийлүүлэгдэнэ гэсэн үг байхгүй юу. Үүнээс нарийвчлан задалбал, АИ-92  63000 тонн, дизель түлш 130000 тонн, АИ-95 хэрэглээгээрээ 1600 тонн байгаа юм.  Нийт дүнгээрээ манай улсын шатахууны нэг сарын ердийн хэрэглээ гэсэн үг. Энэ бүгд  бидний хэрэглээг хангаж чадна. Тиймээс тасралтгүй нийлүүлнэ. Дээр нь БНХАУ-аас бид 8000 тонн АИ-92 автобензин, 15.000 дизель түлш худалдан авахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Тэгэхээр шатахууны хэрэглээ 23 мянган тонноор нэмэгдэх нь байна шүү дээ. Нийлүүлэлт хангамж тасралтгүй явна. Тиймээс энэ тухайд  бид итгэлтэй байж болно.

– Хэрэв шатахууны нийлүүлэлт хэвийн, тасралтгүй үргэлжилж байгаа бол шатахуун түгээх станцуудад яагаад автомашины оочир үүсээд байна вэ. Зарим шатахуун түгээх станц шатахуун борлуулахгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж дахиад хомсдол үүслээ гэсэн асуудал дэгдэхэд хүрч байх шиг?

– Бид төлөвлөгөөтэй хуваарилалт хийж чадахгүй байна. Улсын хэмжээнд 1560 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Бүгдэд нь хуваарилалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Шатахуун түгээх станцын сав төрлөөсөө хамаараад хэмжээ хязгаартай. Жишээ нь, нэг шатахуун түгээх станц дээр бид оочирлоод байвал тэр шатахуун түгээх станцын үлдэгдэл нөөц дуусна. Бид агуулахаас шатахуун түгээх станц руу бүтээгдэхүүнээ түгээхэд дээр хэлсэнчлэн хугацаа шаарддаг. Өдрийн цагаар зарим хязгаарлалт бас түгжрэл нөлөөлнө. Ингээд шатахууны нийлүүлэлт хийх хооронд л бид оочирлож, шатахуун түгээх станц дээрх үлдэгдэл нөөц дуусаж байгаа юм. Угтаа бол агуулахаас тасралтгүй ачилт хийгдэж, хилээр нэвтрүүлсэн вагонуудыг шууд буулгаж ачиж байгаа. Тиймээс Улаанбаатар хотын шатахуун хангамжийг тогтворжуулсны дараа орон нутгийн хангамжийг сайжруулах ёстой байдаг. Орон нутагт 1300 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Бид хөдөө орон нутгийн иргэдэд АИ-92 автобензин, дизель түлш хүргэхээр ажиллах хооронд л дахин сенсац дэгдэж, Улаанбаатар хот руу бүгдийг нь нийлүүлэхээр орон нутаг маань орхигдоод байгаа байхгүй юу.

– Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Арванхоёрдугаар сар гарснаас хойш  шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдал ямархуу байна вэ?

– Бид бүхэн өдөр бүр шатахууны нөхцөл байдлын мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. 2025 оны 12 дугаар сарын 01-нээс 02-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 65 вагон буюу 3900 тонн Аи-92 автобензин, 145 вагон буюу 8700 тонн дизель түлш, Эрээнцав боомтоор 8 вагон Аи-92 автобензин, 5 вагон дизель түлш орж ирсэн. Энэ нь хоёр өдрийн хэрэглээ гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар төмөр зам дээр 179 вагон АИ-92 автобензин, 366 вагон дизель байсан бол өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Улаанбаатар төм зам дээр шатахуунтай 443 вагон байгаагаас 333 вагон буюу 20 мянган тонн дизель түлш, 91 вагон буюу5460 тонн АИ-92 автобензин байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилж байна гэсэн үг. Хэдий ОХУ дайны нөхцөл байдалтай байгаа ч манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэгдүүлж, тасралтгүй хэвийн нийлүүлж байгаа.

Previous Post

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХОЁР ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНО

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.ДАВААБАЯР: АРВАНХОЁРДУГААР САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
  • АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХОЁР ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНО
  • “Херо” Баатар: Төрийн бодлогод оролцож явсан тохиолдол байхгүй
  • Т.Мөнхсайхан: Эмч, ажилчдын цалинг 75 хувь хүртэл нэмэхээр тохирсон ч төсөвт 15 хувь нь л суусан
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.