
Netflix-ийн баримтат кинонд Криштиано Роналдо “Чи бид хоёр болохдоо л болно гэж би түүнд байнга хэлдэг. Миний юу хэлээд буйг тэр минь мэдэж байгаа. Жилийн дараа юмуу эсвэл хагас жилийн дараа эсвэл сарын дараа ч байж магадгүй. Ямар ч байсан бид хоёр болно гэдэгт би 1000 хувь итгэлтэй байдаг” хэмээн ярьсан юм.
Криштиано Роналдо Испанийн “Реал Мадрид”-д тоглож байхдаа Мадрид хотын Cucci-гийн нэгэн салбар дэлгүүрээр үйлчлүүлэх үеэр Жоржина Родригес тэр хоёр анх тааралдсан гэдэг. Жоржина тус дэлгүүрт худалдагч буюу худалдааны зөвлөхөөр ажиллаж байлаа. Роналдог хармагцаа “Ямар өндөр, яасан сайхан залуу вэ!” гэж бодсон гэж ярьсан удаатай.
Тэд 2016 оноос хамтдаа амьдарч, Жоржина хоёр хүүхэд төрүүлсэн. Алана охин нь одоо 7, Белла охин 2 настай. Мөн Роналдогийн гурван хүүхдийнх нь хойт эх юм.
Netflix-ийн бүтээсэн “Би Жоржина” хэмээх баримтат кинонд “Найзууд маань байнга л хуримын тов хэзээ вэ?” гэж доог тохуу хийдэг юм. Ялангуяа Женнифер Лопесийн The Ring Or When дуу гарснаас хойш байнга тэр дууг дуулцгаах болсон. Гэхдээ шийдвэрийг би гаргахгүй шүү дээ” хэмээн ярьсан байсан.
Хэдийгээр тэд албан ёсоор хуримаа хийгээгүй ч гэлээ Роналдо Жоржинаг “эхнэр” гэж ярих нь сүүлийн жилүүдэд элбэг болсон. 2024 онд Globe Soccer Awards-д оролцож шагнал гардахдаа “Энэ шагналыг хүртэж буйдаа их баяртай байна. Энд миний эхнэр болон том хүү маань ирсэн” гэж хэлж байлаа.
Роналдо, Жоржина хоёр хувийн зовлон бас багагүй үзсэн. Белла охин нь ихэр төрсөн ч эрэгтэй ихэр нь удалгүй эндсэн юм. Мөн Жоржинагийн аав хүнд ноцтой гэмт хэргийн улмаас олон жилийн ял сонссон хүн байдаг. Харин Роналдогийн аав архины хамааралтай нэгэн байсан бөгөөд харьцангуй эрт таалал төгссөн юм.
Роналдо одоо Саудын Арабын хөлбөмбөгийн клубт тоглож буй тул тэд хамтдаа Эр-Рияд хотноо амдарч байна.
Discussion about this post