• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/18/2025
in Соёл урлаг
0
ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН

ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН 2024.5.16

Монголчууд нэн эртнээс Хараа ихт хар сүлдийг /зүлд/ мөнх тэнгэрээс буусан ялгуусан хүчит шүтээн хэмээн дээдлэн шүтэж иржээ.

Их эзэн Чингис хаан Монгол түмнийхээ хувь заяаг Хараа ихт хар сүлдэндээ даатган тахилга ёслол үйлдэж эцэг өвгөдийнхөө гэрээсийг чандлан биелүүлэхээ түүнд андгайлан тангараглдаг байсныг хойч үеийн хаадууд бүгд даган хэрэгжүүлж байжээ.

Чингис хаан хар сүлдээ амилуулахдаа Амбагай хааны сүнсийг дуудаж шингээсэн хэмээх ардын домог яриа байдаг байна.

Хараа ихт хар сүлд хэрхэн монгол түмний сүлд шүтээнээр эрхшээсэн тухайд товч өгүүлэхэд;

Чингис хаан нэгэн удаагийн дайнд ялагдаад бачимдахдаа унасан мориныхоо хөлстэй эмээлийг авч тэнгэр өөд хандуулан ангайлган тавьж “Эцэг тэнгэр минь намайг тэтгэж авна уу, үгүй юу” хэмээн даатган мөргөхөд агаар тэнгэрээс маш их дуун гарч хар сүлд шүтээн мөнх тэнгэрээс саглагар модон дээр бууж ирсэн гэнэ. Чингис хаан Мухулайг тосож ав гэсэнд Мухулай хөтлөн яваа хээр азарганыхаа онгон мундаан дээр тосож аваад тайж тахих тухай Чингис эзэнд сануулахад, тэрээр “Мянган улаа базааж, түмэн өтгөөр тахисугай” хэмээн тангараглаж ес ес наян нэгэн хээр азарганы дэлийг навсалзуулан хөхөл гэгчийг зооглуулан чимж, түмэн өтгө гүйцээж эс чадвал есөн ес наян нэгэн хонины нэг нэг шийртэй хамтаар (зүлд) тахилга өргөөд үлдсэн тоог хан мөнх тэнгэрийн хөх нохой (чоно) манай Монголын хонин сүргээс гүйцэтгэн барьтугай хэмээн тайж тахиад үндэснийхээ сүлд сүнс болгон эрхшүүлэн тахисан гэдэг.

Ингэж анх Мухулай жанжин биеэр саглагар модноос залж авснаас хойш мөн түүний хойчис тайлга тахилыг үйлдэж арван гурван жилийн луу жил тохиох бүрд догшуулгын их тайлга ёслолыг гүйцэтгэсээр ирсэн тухай бичиг түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Хараа ихт Хар сүлд өдөр шөнийн хорин дөрвөн цаг, өвөл зуны дөрвөн улиралд хэзээдээ Мөнх тэнгэрийг бараалах ёстой гэнэ. Түүнийг ямарваа цомцог, ордон, өргөө, сүм дуган, гэрт оруулахыг цээрлэж мөнхөд гадаа саатуулан тахиж иржээ.

Мөн сүлдийг залж яваа тахилчийг ордон сүм дуган, байр байшинд буулгаж оруулахгүй зөвхөн майхан гэрт буулгадаг байж.

Хараа ихт хар сүлд нь Чингис хааны эрхэм хүндтэй шүтээн болохоор хатад, бэрээдийн онгонтой хавьтуулж ойртуулдаггүй байсан гэдэг.

Хараа ихт хар сүлдэнд сүслэн мөргөж, даатгал өргөхөд заавал дэргэд нь очих шаардлагагүй. Хар сүлд байнга гадаа мөнх хөх тэнгэртэй харгалдан байх тул орчлон ертөнцийн аль ч газраас мөргөл үйлдэж сүсэглэж болдог хэмээн үздэг байна. Ази, Европыг эзэлсэн их эзэнт гүрний аль ч газар нутагт оршин суугаа хэн бүхэн хар сүлднийхээ тахилгад ирж оролцох бололцоогүй тул аливаад сэтгэл түгших, аврал энэрэл дуудан залбирахдаа “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн залбирдаг болсон нь ийм учиртай ажээ.

Хараа ихт хар сүлдний тайлга, ёслолыг;

  • ХАР СҮЛДИЙН БАГА ТАЙЛГА,

  • ХАР СҮЛДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЙЛГА,

  • ХАР СҮЛДИЙН ИХ ТАЙЛГА,

  • ХАР СҮЛДИЙН ДОГШУУЛАХ ТАЙЛГА,

  • ХАР СҮЛДИЙН ТАСМАН ТАЙЛГА БУЮУ БАГА ДОГШУУЛГА

  • ХАРАА ИХТ ХАР СҮЛДИЙН ДОГШУУЛГЫН ИХ ТАЙЛГА

хэмээн ялган тахидаг байна. Эдгээр тайлга, догшуулгыг гүйцэтгэхдээ дараах өчгүүдийг өчнө.

  • Хар сүлдийн өчиг

  • Хар сүлдийн их догшуулгын өчиг

/Луу жилийн догшуулгын өчиг/

  • Хар сүлдийн бага догшуулгын өчиг

  • Хар сүлдийн их төгшүүлгийн өчиг

/Долоон сарын 14-ны төгшүүлгийн өчиг/

  • Хар сүлдийн шигүрлэгийн өчиг

/Долоон сарын 14-ны шүүрлэгийн өчиг/

Хар сүлдийг тогтсон цаг хугацаанд жил бүр тахихаас гадна догшруулдаг байна. Сүлд догшуулах гэдэг нь мөнх тэнгэрээс ганцхан “,,,Хөтлөхийн дээд хөх Монгол”-д ивгээн хайрласан догшин хүчит хар сүлдийн омог хүчийг бадруулан хилэн хорслыг нь дэгдээж атаатан дайсан руу тухирч буй утгатай тул сүлд догшруулах тайлга бол туйлын догшин ширүүн явагддаг байна. Ямар нэг шашны төлөөлөгч, лам хувраг, санваартан хэзээ ч үл ойртуулдаг байжээ.

Хар сүлдийг энх цагт луу жилд догшруулах ба мөн дайн тулаанд гарах, тахал өвчин дэлгэрэх, газар усны гашуун зовлон хийгээд нийтийг хамарсан гай зэтгэр нүүрлэх, зэрэгт луу жилийг хүлээлгүй догшруулдаг байна. Мөн улс гэрийг бүхэлд нь унаган, сууриар нь донсолгон аюулд учруулдаг 16 хар зэм, 16 хар зөн, 22 хөгийн зэрэг 54 гэм эгзгийг, хар эрчмийн хүчээр дарж төвшитгөн номхотгодог хэмээн өвөг дээдэс үзэж тайлга, тахилгыг огт тасалдуулалгүй гүйцэтгэсээр иржээ.

Эртний монголчууд цагаан, хар сүлдийг хамтад нь төрийн сүлд хэмээн үздэг байсан байна. /Жич: (Одоогийн Үндсэн хуулийн 12.4-т Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.) хэмээн заажээ./ Үүнийг судлаачид, хуульчид эргэн нягталж судлууштай.

Хараа ихт хар шүтээнээ төвөдийн шарын лам хуврагийн тарни уншлага шидээр даруулсаар ирсэн нь хөх монголын сүр хүчийг ихэд доройтуулан бууруулсан хэмээн Ордосын тахилчид үздэг юм билээ

Бидний оршин буй энэхүү цэнхэр гариг нь хар, цагаан эрчмийн тэнцвэрт оршдог болохыг өөрөөр хэлбэл сансрын гэрэл ба харанхуй гэх хоорондоо салшгүй нэгдмэл хоёр агуу хүчин дор эсрэг тэсрэгээр хамт оршин тогтнох ертөнцийн хуулийг эртний монголчууд билгэ ухаанаар танин нээжээ. Жишээ нь: төрөх үхэх, өдөр шөнө, халуун хүйтэн, нэмэх хасах, эр эм,,, гэх мэт,,,

Дэлхийн бүх шашнуудын хөлгөн сударт цагаан тэнгэрүүдийн эсрэг тэдэнтэй эрчим хүчээр эн тэнцүү хар тэнгэрүүд оршдог хэмээн өгүүлнэ. Ертөнц арга, билгэ хоёрын нэгдэл дээр тогтдог болохыг дорнын гүн ухаанд зөрсөн хоёр загас, ганхиваар бэлгэддэг.

Шинжлэх ухаан нь гадаад ертөнцийг танин мэдэх үндсэн зорилгоор үүссэн экзотерик буюу ил ухаан аж. Харин билгэ ухаан нь нүдэнд үл үзэгдэх, арга ухааны дангаар хүрч эс чадах дотоод чанд, далд ертөнцийг нээж өгнө. Билгэ ухааны гэрэлд материйн чандад орших дотоод үнэнүүд нээгддэг. Дотоод хэмээсний учир нь сэтгэл оюуны жам хуулиуд, гадаад ертөнцийг танин мэдэхэд хэрэглэгддэг экзотерик аргаар бус, харин гадагш чиглэгдсэн сэтгэл оюуны энергиүдийг дотогш чиглүүлэн хураах /мөн чанар руу/ эзотерик аргаар нээгддэгт оршино. Энэхүү мөнх үнэнийг танин мэдсэн монголчууд ертөнцийн эрчмийн тэнцвэрийг хураахдаа ХАР, ЦАГААН СҮЛД-ээр төлөөлүүлэн тахилга ёслол үйлдэн амилуулж, шүтэн дээдэлдэг байжээ.

Дашрамд дурдахад; Монголчууд хар, цагаан аль ч сүлдээ даавуу, таар, бөсөөр эс бүтээдэг байсан гэдэг.

Хэрэйд Норовын Шаралдай тахилчийн бичсэн “Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга” /2001 он/ номын 20-р хуудсанд “,,,Сүлдийн хөхлийг мянган хар (хээр) азарганы хөхөл зооглуулан бүтээдэг хэмээн бичжээ.

Азарга нь сүргийн эзэн бөгөөд түүнийгээ аливаа түрэмгийлэл, халдлагаас хамгаалан тулах сүр хүчийг илэрхийлэгч ахлаач болно.

Азарганы хөхөл дэлийг нар, сарны гэрэл, тэнгэрийн хур салхинаас өөр юу ч эс хүрэх онгон дагшин, ариун хэмээн үзнэ. Хөхөлд зориулж амьд азарганаас нэг туг авна. Туг гэдэг нь туг үс гэсэн утгатай гэж судлаачид үздэг байна.

Хар өнгө нь итгэл найдвар, чигч үнэн, үл нугарах бат хүчирхэг, дэг журам, эрх мэдэл, сүр хүчийг бэлгэднэ. Дашрамд, монголчууд эртнээс төр түмний үйл хэрэг залгуулж буй нэгнээ “Төрийн хар хүн” хэмээн нэрлэж, ардын итгэлийг хүлээсэн ёс жудаг, үнэт зүйлээ эрхэмлэгч хэмээн дээдэлдэг байжээ.

Иймээс хараа ихт хар сүлдийг хөхөл мэт ариун дагшин хар мэт үл нугарах бат хүчирхэг мянган азаргын сүр хүч, амьд эрчмээр бэлгэдэн бүтээжээ.

Өдгөө бид Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга буюу “ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ”-ын өндөр дээд ёслол хийгээд “ХАРАА ИХТ ХАР СҮЛД”-ийн тайлга, тахилгыг өвөг дээдсийн уламжлал ёсоор дахин сэргээн амилуулж чадваас өөрийнхөө үнсэн дээр дахин амилагч феникс галт шувуу лугаа билгийн мэлмийтэй хөх монголчууд, /Монгол улс/ ертөнцийн хар, цагаан эрчмийн тэнцвэрийг зохихуйяа тэгш хурааж шинэ хувьслын орчилд тэсэн үлдэх нь магад буй за.

Ялгуусан хүчит ХАРАА ИХТ ХАР СҮЛД-ийн зориг хүч сааршгүй орштугай.

Өв уламжлал судлаач Даваанямын Аззаяа

/БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос дахь Эзэн хороо буюу Чингис хааны онгон тахилгын газрын их тахилч Хэрээд Шаралдайн “Чингис хааны онгон шүтээний тайлга тахилга”, “Алтан бичиг” тус хорооны тахилчид болон Чингис хааны хүрээлэнгийн судлаачдаас сонсож мэдсэнээ нэгтгэн бичлээ./

Previous Post

Samsung-ийн чебол дуучин болов

Next Post

Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав

Next Post
Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав

Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.