Алдарт Ш.Отгонбилэг агсны бэр, Унгарт дипломат ажилтны гэр бүлд төрж, тэндээ дээд боловсрол эзэмшсэн Э.Туул О.Содбилэгтэй гэрлэснээр эх орондоо амьдрах болсон. Нөхөр нь УИХ-ын гишүүн, өөрөө Ажигана компани үүсгэн байгуулж, Хайрын хурим, Оргио тахианы үйлдвэр гээд Монголдоо брэнд болсон нэрийн бүтээгдэхүүнтэй. Гэвч европ ахуйд өссөн Э.Туул дорнын улсуудаар аялж, Буддын гүн ухаан судалж, Түвд бичгийг бол муухан ламаас илүү сурсан. Алдарт эх одонтой болохоор ажил бизнес, хувийн амьдралаа ямар төгс төлөвлөдөг нь тодорхой. Эдийн дээдийг эдэлж, “брэнд хатагтай” гэх өргөмжлөл гэх үү, хоч гэх үү нэр өмнөө дүүжилсэн энэ бүсгүй сүүлийн үед Гандантэгчинлэн хийдээс салахаа больж, жинхэнэ өглөгийн эзэн болжээ.
Discussion about this post