-Юуны өмнө ДИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Энэ удаагийн сонгуульд яагаад нэр дэвших болсон бэ?
-Монгол төрийн анхан шатны нэгжид иргэдийнхээ амьдрал ахуйтай ойрхон ажиллаж, энэ нэр хүндтэй эрхэм албыг хашиж, иргэд төр хоёрыг холбох гүүр болон ажилласан хугацаагаа нэр төрийн хэрэг гэж боддог. Нөгөө талаар болохгүй байгаа бүхнийг зөв гольдролд нь оруулах гэж шүүмжилж суухын оронд засч залруулах үйлсэд гар бие оролцох ёстой гэдэг шийдвэрт хүрсэн. Мөн сонгуульд нэр дэвшиж байгаа гол шалтгаан нь миний хувьд төрийн анхан шатны байгууллагад ажиллаж иргэдтэйгээ ойр, өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг эрэлхийлэх ажилд өдөр бүр нүүр тулж ажилладаг хүний хувьд иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл бололцоог хангахад иргэнийхээ хувиар тодорхой үүрэг хариуцлага үүрч манлайлан ажиллах шаардлага үүрэг хариуцлага оногдсон гэж бодсон. Өнгөрсөн хугацаанд иргэдээ төлөөлж зүтгэсэн жилүүд чадвар туршлагаа баяжуулж сургамж, туршлагыг дүүргийнхээ бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад бүрэн бэлтгэгдсэн гэж үзээд намын зүгээс итгэл үзүүлж нэр дэвшүүлж байна гэж хүндэтгэлтэй хүлээн авсан. Нөгөө талаар нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилласан 4 жилийн ажлын туршлага ололт амжилтаа алдаа оноо бүхнээ ярилцаж, гарах гарц шийдлийг олгох боломжийг надад өглөө гэж харсан.
-Таны хувьд нэр дэвшигчдийг бодвол 4 жил тамга барьсан Засаг дарга. Хорооныхоо иргэдийн ахуй амьдрал, тулгамдаж буй бэрхшээлийг хамгийн түрүүнд мэддэг гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд ямар ямар ажлыг хийж амжуулсан бэ?
-Миний туйлын зорилго бол иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хэрэгцээг хангаж ажиллахыг зорьдог учраас ямар ч санал хүсэлт шүүмжлэлийг нь шуурхай хүлээн авч гарц шийдэл хайж, холбогдох шат шатны байгууллагад уламжилж, төрийн үйлчилгээний хүртээмж амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгойлон анхаардаг. Тийм учраас иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан ажлыг нь шат дараатай хийж авч хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал манай Зайсан бүс хүн амын нягтаршил ихтэй. Түүнийг дагасан сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байнга л анхаарал татдаг гол сэдэв болдог.
Би эмэгтэй хүн, эх хүн. Бидний хүүхэд эрсдэлгүй аюулгүй орчинд сурч амьдрах ёстой. Энэ нөхцөл бололцоог хангахын тулд ХУД-т ажиллаж амьдрах хугацаандаа дүүргийнхээ тулгамдсан маш олон асуудлуудаас шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж байж асуудлыг шийдүүлж чадна. Хүнээ бодсон хороо иргэдийнхээ оролцоотой, эрх ашгийг хангасан тийм л орчин нөхцлийг бүрдүүлсэн төрийн анхан шатны нэгжийг үйлчилгээг иргэддээ үзүүлэхийг зорьж зүтгэж, зорьж байна.
-Цаашид хороондоо ямар ямар ажлыг нэн тэргүүнд хийе гэж төлөвлөж байна вэ?
-Манай хорооны хувьд хамгийн гол тулгамдаж буй асуудал бол цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал болон хүүхдийн тоглох талбай, явган хүний гарц, замын асуудал байдаг. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдруулах, явган хүний зам талбай зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй нэмэгдүүлэх иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь явдал юм. Эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан зөн мэдрэмж нь өрх гэр бүл , эргэн тойрныхоо хаана ч нарийн ширийн зүйлсийг анзаарч засч залруулж, хүн бүрт халамж анхаарлаа хүргэж, олон ажлыг зэрэг амжуулж байдгаараа онцлог л доо. Энэ ч утгаараа эмэгтэйчүүд маань улстөрд түлхүү орж ирснээр нийгмийн бүхий л асуудалд анхаарлаа хандуулж, түүнд эх хүний сэтгэл зүрхээр хандаж ажиллана гэж боддог. 2024 онд ХУД-ийн иргэд сонгогчидтойгоо хамт эхлүүлж хийж, бүрэн хяналт тавьж эргэх холбоотой ажиллах болно.
-МАН-ын нэр дэвшигчдийн багт итгэл хүлээлгэснээр сонгогчид ямар боломжоор хангагдах вэ?
-Ганц хүн гал болохгүйн адил дүүрэг, нийслэл, улсыг ганц хүн хөгжүүлнэ гэж хэзээ ч боломжгүй асуудал. Харин сайн удирдлагатай баг л байж хөгжүүлж чадна. Манай багийн хувьд шижигнэсэн сайхан залуу баг. Цаашид энэ эрчээрээ дүүрэг, нийслэлээ хөгжүүлэхийн төлөө цэх зогсож, зогсолтгүй зүтгэх болно. Иргэд та бүхэн дэмжээрэй. Та бүхний дэмжлэг бидний ажлын тулгуур байх болно.
–Нийслэлийн МАН-ын энэ удаагийн сонгуульд 20 минутын хот мөрийн хөтөлбөрөөр оролцож байна. МАН хэрвээ сонгуульд ялж, 20 минутын хот болсноор нийслэлийн иргэд маань амьдралын чанар ямар өөрчлөлтийг авчрах вэ гэдгийг товчхон тайлбарлаад өгнө үү?
-Манай намын мөрийн хөтөлбөрийн гол уриа 20 минутын хот концевци бол Хотын иргэд өөрт хэрэгцээтэй нийгмийн бүхий л үйлчилгээг гэрээсээ 20 минутын зайнд авдаг болох стандартыг хэрэгжүүлнэ. Ухаалаг хот нь иргэд амьдарч буй газраасаа холдоо 20 минутын замд төрийн бүх үйлчилгээг гэрийнхээ хажууд авах буюу цэцэрлэг, сургууль, эмнэлэг, эмийн сан, ажлын байр зэрэг цөм бүрэн байх орчныг иргэддээ бий болгож өгөхийг зорьж ажиллана
-Сонгуулийн ажилд тань амжилт хүсье.
Discussion about this post