Засгийн газар УОК-иос тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж авах үйл ажиллагааг түр зогсоосон. Уг нь өнгөрсөн сарын 25-нд БНСУ-аас иргэдээд татаж авах байсан ч тодорхой шалтгааны улмаас нислэгийг цуцалсан талаараа Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийсэн билээ. Тухайн нислэгээр ирэх ёстой байсан иргэд Засгийн газар, УОК-т хандаж, эсэргүүцлээ илэрхийлэн иргэдээ татаж авахыг шаардсаар байгаа. Тэгвэл энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө БНСУ-аас каргоны онгоцоор 50 гаруй хүн нууцаар тээвэрлэн иржээ. Тэнд гацсан иргэдээ татаж авахгүй гэж хатуу загнасан хэрнээ эрх мэдэлтэй албан тушаалтай, томчуудыг нууцаар татаж авчирлаа хэмээн иргэд шүүмжлэх нь аргагүй.
Өнгөрсөн шөнийн “нууц” нислэгээр 50 гаруй хүн ирсэн гэх баттай мэдээлэл байна. Тэдний дунд дипломат пасспорттай УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байжээ гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учралыг авч явсан тусгай эмч нар уг нислэгээр ирсэн гэх мэдээлэл бий. Хилийн чанадад гацсан иргэдээ татаж авч чадахгүй, халдвар тархаад байна гэсэн шалтгаар үлдээчихээд эрх мэдэлтэй дарга нар болон томчуудын ар гэрийнхнийг нууж авчирсан асуудалдаа УОК болон Шуурхай штабынхан тайлбар хийхийг шаардаж байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хүнд өвдсөн эхнэрээ Солонгост эмчлүүлж байгаа гэсэн. Гэтэл эхнэрийн хамт каргогоор ирсэн гэх. Тэгэхээр эрхэм гишүүний эхнэр ирсэн бол хүнд өвдсөн эсэх нь бас эргэлзээтэй асуудал. Тэрчлэн Сөүлд өвөлжиж байгаа УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хүүгээ эмчлүүлж байгаа. УИХ-ын гишүүд өөрөө эсвэл ар гэр нь өвдөхөөр гадагшаа яваа эмчлүүлдэг, иргэд нь тахлын голомт болсон улсын гэх эмнэлгүүд нь иргэддээ ч бүрэн эмчилж чаддаггүй. “Ард түмний хүү” Оюун-Эрдэнэ хөлөө гэмтээчихээд шууд Солонгост нисэн очиж эмчлүүлсэн удаатай.
Discussion about this post