• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Батсайхан: Хөрсний ус шүүрсэн орон сууцуудын чанар, аюулгүй байдлыг яаралтай хангах ёстой

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/11/2024
in Онцлох мэдээ
0
Г.Батсайхан: Хөрсний ус шүүрсэн орон сууцуудын чанар, аюулгүй байдлыг яаралтай хангах ёстой

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшигч Г.Батсайхантай ярилцлаа.
-Хан-Уул дүүргийн тухайд хөрсний ус, үерийн эрсдэл иргэдийн түгшүүрийг төрүүлж байна. Үүн дээр та бүхэнд ямар судалгаа байдаг вэ?
-Үүн дээр хоёр асуудал байгааг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, үер усны асуудал. Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах байгууламж дутагдалтай байна. Нийслэлийг зорьж суурьших хүн амын урсгал хурдацтай нэмэгдэхийн хэрээр үер усны байгууламжуудыг төлөвлөж, бүтээн байгуулах ажлыг шуурхайлах шаардлага тулгарч байгаа. Үүнд дүүрэг, нийслэл анхаараад ажиллаж байна. Нөгөөх нь хөрсний усны асуудал. Бороо хур элбэгшиж, голын усны түвшин нэмэгдсэнээр хөрсний ус дээшилдэг. Манай дүүргийн тухайд 5-6 хороон дээр нэр бүхий орон сууцны хорооллуудад хөрсний усны асуудал хөндөгдөж байна.
–Барилгын гаражийн давхарт хөрсний ус шүүрч байгаа нь юутай холбоотой вэ?

-Би хэдхэн хоногийн өмнө яг энэ асуудлаар газар дээр нь очиж танилцаад, иргэдийн гомдол саналыг сонсоод явсан. Ерөөсөө л энэ бол цэвэр технологийн алдаа. Нэг байршилд баригдсан хоёр барилгын нэгнээс нь хөрсний ус ундраад, нөгөөх нь зүгээр байдаг. Энэ бол барилгын компани стандарт нормоо зөрчсөн, технологийн алдаа гаргасан, хяналт шалгалт дутуу тавигдсан, туршлага дутсан асуудал юм. Хөрсний устай холбоотой гомдол, дуудлага бүр дээр мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаж байна. Гэхдээ байнга ус шавхаад байна гэж байхгүй. Цаашлаад ийм байдал удаан үргэлжилбэл барилгын насжилтад нөлөөлнө.
-Шийдэх боломж бий юу?
-Би инженер хүн. Шийдэх технологиуд бий. Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой. Үүнд онцгой анхаарна. Наад барилга чинь хувийн өмч болсон гээд иргэнээ хаяж болохгүй.
-Та компани технологийн алдаа гаргасан гээд шууд хэлчихлээ. Асуудал тарьсан компаниудыг хэрхэх вэ?
-Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд холбогдох дүгнэлт, хяналт шалгалтаа хийнэ. Миний хувьд байнга шахаж шаардаж, үр дүн гартал явна. Явах ч үүрэгтэй хүн. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрөөс бүхнийг хянах ёстой гээд нүсэр аппарат ажиллаад байх төвөгтэй. Зардал мөнгө нь яах билээ. Бас төр данхайж, шат дамжлага нэмэгдэх тусам хүнд суртал, авлигын асуудал дагаж босож ирдэг. Тиймээс асуудлыг олон талаас нь нягталж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр арматур боож байгаа ажилтан, мужаан, барилгын инженер, удирдлагууд ямар хариуцлага үүрч байгаагаа ойлгож, стандарт, дүрэм журмыг ягштал баримтлаад явчихвал болох зүйл. Эдгээр байранд хүн амьдарч, хүүхдүүд өсөн бойжиж байна. Маш хариуцлагатай, хяналттай ажиллах ёстой гэх сэтгэл зүрх чухал. Хоёрдугаарт, тэртээ тэргүй чанаргүй компаниуд зах зээлийн зарчмаар шигшигдээд арчигдана. Нэг удаа хулхидууллаа. За хоёр. Харин гурав дахь дээр хулхидуулахгүй. Өрсөлдөөн дундаас иргэд чанартайг нь сонгоно.
Нөгөө талаас иргэд орон сууц, барилга худалдах авахдаа маш сайн хянаж шалгах мэдлэг туршлагатай байх ёстой. Олон зуун саяар яригдах эд хөрөнгө шүү дээ. Хэчнээн сайн байршилтай байлаа гээд чанаргүй бол өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, боломжийг үгүй хийх эрсдэлтэй. Энэ болгон чинь явсаар байгаад чанаргүй гүйцэтгэлтэй компаниуд арчигдаад хаягдах нөхцөлийг бүрдүүлнэ.

Previous Post

Г.Батсайхан: Чанга дуу чимээ гарган давхилдах залуус нийтийн эрх ашгийг хүндэтгэж, соёлжих хэрэгтэй

Next Post

Өнөөдөр нийтийн тээврийн 11 чиглэлд өөрчлөлт оруулна

Next Post
Өнөөдөр нийтийн тээврийн 11 чиглэлд өөрчлөлт оруулна

Өнөөдөр нийтийн тээврийн 11 чиглэлд өөрчлөлт оруулна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Хүүхдийн баяраар Солонгос одод хандив өргөв
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.