Нөхөртэй нь “явалдсан” эгч дүү хоёрыг нүцгэлж зодон угаадас цацаад махны үйлдвэрийнхээ бойны цехийн хана шалыг угаалгажээ.
Ийм нэгэн айхтар хэрэг гарчээ. Хартай эхнэр нөхөртэй нь явалдсан эгч дүү хоёрт хувийн арга хэмжээ авч зад шийтгээд “…Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн..” гэх гэмт хэрэгт холбогджээ. Хэрэг явдал Налайх дүүргийн Уурхайчдын гудамжны … тоотод байрлах махны үйлдвэрт болсон. Үйлдвэрийг гэр бүлийн хоёр ажиллуулдаг бөгөөд эхнэр нь нөхрөө гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэнийг гадарлажээ. Нөхрөө байцаагаад нэг биш хоёр хүүхэн болохыг нь мэджээ. Тэд бүр эгч дүүс агаад ээлжилж уулзаж байсныг нь тогтоожээ. Мөн дахин уулзахаар маргааш өдөр нь үйлдвэр дээрээ дуудсан байсныг хэлүүлж авсан гэнэ. Ингээд нөхөртөө хууртагдсан уурандаа нэг шил “Экс” архи ганцаараа уугаад “залхаан цээрлүүлэх” ажилдаа оржээ.
Хохирогч болох эгч дүүсийн дүү нь ийн мэдүүлжээ. Тэд үйлдвэрийн эзнийг “ах” гэж дууддаг байжээ.
“… Эгч бид хоёр ахтай уулзахаар Налайх явсан. Очоод залгахад Уурхайчдын 9- … тоотод хүрээд ир” гэсэн. Ах биднийг байшинд дагуулж ороход эхнэр гэх эмэгтэй цаад өрөөнөөс гэнэт гарч ирээд шууд эгчийг үсдээд авсан. Над руу малын гэдэс арилгасан баастай хувинтай угаадас цацсан. Тэгээд бой хийдэг газрынхаа цустай хана шалыг хүчээр цэвэрлүүлсэн. Дараа нь бид хоёрыг зодож эхэлсэн. Намайг үсдэж байгаад толгой руу олон удаа цохисон. Миний өмсөж явсан подволкыг хутгаар ураад толгой руу хутганы үзүүрээр хатгасан. Эгч бид хоёрын утас, цүнхийг хурааж авсан. Миний хувцсыг тайлуулаад нөхөртэйгээ хүчээр унтуулах гэсэн. Шалдан зургийг гар утсаараа дарсан. Нөхөртөө “Чи наад хоёр ги…гээ өмөөрөөд байгаа юм уу, чи энэ хоёрыгоо зод” гэхэд ах зодоогүй. Нөхөр нь зодохгүй болохоор эгч өөрөө бид хоёрын хөл рүү нэг нэг удаа өшиглөж, миний хоолойг боож үстсэн. Тэгээд ядраад унтахаар нь би гарч зугтан айлд орж цагдаа дуудсан…”
Эгч дүүсийг энэ маягаар оройн 17 цаг хүртэл “цээрлүүлсэн” байна. Энэ үеэр нэг туслах ажилтан нь цувдай янзлахаар иржээ.
“… Намайг очиход хоёр охин хөхөвч, дотоожноос өөр хувцасгүй уйлаад зогсож байсан. … нэлээд согтуу байсан. Би “Энэ охидын хувцсыг өмсүүлээч” гэхэд “Хэрэг хийсэн хүмүүс тэгээд зогсож байг” гэсэн …”
Харин шийтгэгч эхнэр ийн мэдүүлжээ.
“…Нөхрийн утас руу танил дугаараас залгаад байхаар нь сэжиглээд асуухад худлаа хэлэхээр нь чамаас сална гэх зэргээр айлгаж байгаад … гэх эмэгтэйн нэрийг хэлүүлж авсан. Бүр хоёрын хоёр хүүхэн болж таарсан. Маргааш уулзахаар үйлдвэр дээрээ дуудсан байсан. Би уурандаа нэг шил архи ганцаараа уусан байсан. Тэгээд ирэхээр нь “Та хоёр яахаараа хүний нөхөртэй явдаг юм, наад байшин доторхоо цэвэрлэ” гэхэд дургүйцсэн. Тэгэхээр дүү рүү нь хувинтай угаадас цацахад тэр хоёр үйлдвэрийг цэвэрлэж эхэлсэн. Энэ үеэр манай нөхөртэй яаж танилцсан, хаана хэдэн удаа уулзсаныг нь яриулсан. Цэвэрлэж дууссаных нь дараа тэр хоёрын хувцсыг тайлуулж утсаараа зураг авч, бичлэг хийсэн. Мөн дүүг нь нөхөртөйгөө хамт шалан дээр нүцгэн зэрэгцүүлэн хэвтүүлж байгаад зургийг нь дарж “Дахин манай нөхөртэй уулзвал энэ зургийг фейсбүүк дээр тавина” гэж сүрдүүлсэн. Нөхрөө “энэ хоёрыг зод, зодохгүй бол чамаас сална, зургийг чинь фейсбүүк дээр тавина” гэхэд зодоогүй. Би сүүлдээ жаахан муудаад зүүрмэглэх үед дүү нь гарч зугтаад цагдаа дуудсан байсан…” гэсэн байна.
Шүүх, шүүгдэгчийг нэг сая төгрөгөөр торгожээ.
()
Discussion about this post