УИХ-ын “хөөрхөн охид”-ын нэг А.Адъяасүрэн Төрийн ордонд 800 эрчүүдийг цуглуулан хуралдуулсан шинэ рекорд тогтоогоод байна.
Дөнгөж сонгогдоод зэргэлдээ суусан С.Ганбаатар гишүүний “хайр”-ыг булааж ангийнхаа хамгийн хөөрхөн охиноор тодорч байсан А.Адъяасүрэн өнгөрсөн жил эрчүүдийн чуулган зохион байгуулж, бөөн шуугиан дэгдээсэн. Бие жижиг ч бэлчээр том гэдэг шиг эрчүүдийн өмнөөс чуулган зохион байгуулж, бусад эмэгтэй гишүүдээсээ тохой өндөр гэдгээ харуулсан. Бүр тэр тусмаа Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж, ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчүүдийн асуудалд ингэж анхаарал хандуулсанд онцгойлон талархал илэрхийлж “Цаашдаа ч эрчүүдээ анхаарч, харж хандаж яваарай” гэж захина лээ.
“Нийгмийн хөгжил эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал” үндэсний II үндэсний чуулганд сэтгэл судлаач, эрэгтэйчүүдийн эмч, эрдэмтэн багш нар оролцож, эрчүүдэд тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн төвшинд хэлэлцэж, Эрчүүд бидэнд зориулсан эрүүлжүүлэхээс өөр газар алга гэж гомдоллодог эрчүүд харин ч нэг тал бүрээсээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуудлыг хэлэлцэж шаваагаа ханган “Хөөрхөн Адъяасүрэндээ баярлалаа” гэлцэж байв.
Гэснээс МАН-ын угшилтай У.Хүрэлсүх Ардчилсан намын А.Адъяасүрэнг дэмжсэнд намынхан ч гайхашрангуй хандаж, АН-ынхан болохоор Адьяагаа алдчих вий гэлцэж байгаа гэнэ.
()
Discussion about this post