Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эхнэр байсан Дарья Жуковаг тэрбумтны ангууч гэдэг. Тэр тэрбумтан Абрамовичийг 5 хүүхэдтэй эхнэр Иринагаас салгаж гэрлэхэд хуучин найз залуу теннисчин Марат Сафин ингэж хэлж байв. Абрамовичаас салсан Дарья Жукова Америкийн тэрбумтан, Нью Йоркийн уран зургийн галарейн эзэнтэй дахин гэрлэсэн.
Даръя Жуковагийн ээж ч охиноосоо юу гэж дутах вэ, тэрбумтантай л сууна. Дарья Жуковагийн төрсөн аав саятан, хойд аав ч ОХУ-ын тэрбумтан. Тэгвэл Даръя Жуковагийн ээж дахиад 67 насандаа тэрбумтантай сүй тавьжээ.
Тэрбээр АНУ төдийгүй дэлхийд алдартай 92 настай тэрбумтан Руперт Мердоктой сүй тавьснаа зарлав. Товч хэлбэл Абрамовичийн хадам ээж асан 67 настай Оросын тэтгэврийн хөгшинтэй, дэлхийн хэвлэлийн магнат Руперт Мердок сүй тавьж. Хэвлэл мэдээллийн супер медиа групп болох Fox News үндэслэгч 92 настай Руперт Мердок 67 настай Елена Жуковатай удахгүй хурим хийх гэж байгаагаа зарласан нь ёстой л дэлхийн чихийг дэлдийлгэв. Жуковагийн охин Дарья 2017 он хүртэл тэрбумтан Роман Абрамовичийн албан ёсны эхнэр байсан юм.
Харин Мердок дөрвөн удаа албан ёсоор гэрлэж байсан, зургаан хүүхэдтэй нэгэн билээ.
()
Discussion about this post