• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд эдийн засаг, эрүүл мэндийн салбарт “цус сэлбэлт” болсон

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд эдийн засаг, эрүүл мэндийн салбарт “цус сэлбэлт” болсон
Одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2021 оны 1-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдож байжээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед олон нийтийн бухимдлыг төрүүлсэн олон үйл явдал өрнөж байгаа болохоор Засгийн газрын үйл ажиллагааны сайн талыг нь харахгүй өнгөрөх нөхцөл үүсч болзошгүй юм. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болсноор эерэг өөрчлөлт гарсан зарим салбарыг энд онцолъё.
  1. Цар тахлын хүндрэлийг амжилттай давав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөр хөл хориотой, хил хаалттай эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт асуудал үүссэн байсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбар тун хүндхэн байдалд байсныг бид санаж байгаа. Ковид 19 тахлын улмаас  Монгол Улсын  2284 иргэн /www.worldometers.info/ амиа алдаж, нөхөж барахгүй гарз учирсан ч энэ тоог  бууруулахын тулд Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр манлайлж ажилласан. Тэр Засгийн газрыг толгойлж эхэлсэн цагаасаа цар тахлыг дарах гол арга нь вакцинжуулалт байсан бөгөөд Л.Оюун-Эрдэнэ өөрөө үлгэрлэж хамгийн эхний тунг тариулж байлаа. Монголчууд 2-4 тун вакцинд хамрагдаж, эдүгээ айх аюулгүй аж төрж байна.

  1. Эдийн засгийн уналт ба өсөлт

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх энэ үед Монгол Улсын эдийн засгийн түүхэн дэх хамгийн уналттай жилүүд үргэлжиллээ. Гадна болон дотоод хүчин зүйлээс үүдэж эдийн засаг хасах баланс руу орж, инфляц 15 хувьд хүрч, аж ахуй нэгжүүд хэдэн арав, зуугаар дампуурлаа. Энэ үед Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр эхлүүлсэн нь цус сэлбэлт болсон юм. Асуудлыг хараад хойш суух биш нүүр тулж эдийн засгийг өсгөх арга хэрэгжүүлсээр өнөөдөр валютын нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6,9 хувиар өслөө. Мөн олон жил дарагдаж, эдийн засгийн дефолт үүсэх эрсдэлийг үүсгээд байсан “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг барагдуулсан нь энэ Засгийн газрын бас нэгэн амжилт боллоо.

  1. Авлигатай тэмцэх Засгийн газрын тэмцэл дуусаагүй

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын ул суурь нь авлига гэж Ерөнхий сайд тодорхойлсон. Төрийн шатлал бүрт бугшсан авлигын асуудлыг цэгцэлж байж дараагийн 30 жилийн хөгжлийн эхлэл болохыг онцолж буй. Тиймээс Засгийн газраас авлигатай тэмцэх ажлыг эхлүүлж Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайг илчилсэн. Энэ хүрээндээ 5Ш ажиллагааг эхлүүлж, улс орондоо хохирол учруулж, гадаад руу оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчрах гэх эмт шат дарааттай ажлыг хийж байна. Авлигатай тэмцэх Засгийн газрын ажил нь зарим улстөрчдөд таалагдахгүй байгаа ч иргэд үүнийг дэмжиж байгаа.

  1. Монголд тавтай морил

Өнгөрсөн 2023 оноос аялал жуулчлалын салбар илэрхий сэргэсэн жил байлаа. Цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан аялал жуулчлалынхан Засгийн газрын оновчтой бодлогын нөлөөллөөр магнай нь тэнийсэн гэхэд хилсдэхгүй. 2023 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьснаас биелэлт 65 орчим хувьтай байсан бөгөөд аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого олсныг салбарын яам мэдээлсэн. 2024 онд ч Монгол Улс мөн л нэг сая жуулчин хүлээн авч, хоёр тэрбум ам.доллар олох тооцоолол гаргаад байгаа юм.

Энэ мэтээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд салбартаа үр өгөөжөө өгсөөр байна.

Эх сурвалж: Snews.mn

 

()

Previous Post

ЭЛДҮҮР НЬ ХАНАСАН ЭР ХАР СУРААР ХИЙСЭН ЭРЧ НЬ ГҮЙЦСЭН ГУРАМСАН ЧӨДӨР МЭТ…

Next Post

“Netflix” платформын цувралд Монгол дуучны дуу сонгогджээ

Next Post
“Netflix” платформын цувралд Монгол дуучны дуу сонгогджээ

"Netflix" платформын цувралд Монгол дуучны дуу сонгогджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.