Дэлхийд алдартай охидын хамтлагт урлагаар дамжуулан байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж Британийн төрийн MBE (Member of the Most Excellent Order of the British Empire) хэмээх одонгоор шагнаж байгааг Букингэмийн ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
MBE нь Британийн төрийн тав дахь буюу хамгийн доод зэрэглэлийн одон бөгөөд урлаг, шинжлэх ухаан, нийгмийн сайн сайхны төлөө амжилт гаргасан хүмүүст олгодог юм.
Хөгжмийн уран бүтээлчдээс өмнө нь энэ шагналыг 1965 онд Битлз хамтлаг, 2013 онд дуучин Адель хүртэж байсан түүхтэй.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа Blackpink хамтлагийн гишүүд өчигдөр буюу мягмар гаригийн орой ерөнхийлөгч Юн Сүк Ёлд зориулсан хүндэтгэлийн зоогт мөн оролцсон юм.
Энэ үеэр Чарльз хаан үг хэлэхдээ хамтлагийн гишүүн тус бүрийг нэрээр нь алдаагүй дуудаж, тэнд цугларсан хүндэт зочдыг гайхшируулжээ.
()
Discussion about this post