Алдарт жүжигчин Уилл Смитийн эхнэр Жада Смит “2016 оноос нөхөртэйгээ эхнэр нөхөр, гэр бүлийн харилцаагүй болсон. Гэсэн ч гэрлэлтээ цуцлуулах тухай яриагүй байгаа. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Крис Рокыг алгадсан намайг гайхшруулсан, би “Чи зүгээр үү” гэж асуусан” гэж ярьсан билээ.
Холливудын хамгийн бат бөх гэр бүлд тооцогддог байсан Уилл Смит, Жада Пинкетт Смит хоёрын хамтын амьдрал үнэндээ хэврэгхэн байжээ. Тэднийг удахгүй сална гэсэн яриа гардаг ч тэд үгүйсгэсээр өдийг хүрсэн билээ. Гэр бүл нь аз жаргалтай хэвээр байгаа, мөн хоёр хүүхэдтэй учраас салах тухай яриа байхгүй гэдэг. Гэвч Уилл Смит, Жада хоёр эцсээ хүртэл хүүхдүүдээсээ үнэнийг нуусаар ирсэн байна.
Анх хууран мэхлэлт эхнэр Жада Смитээс эхлэлтэй. Тэр 2011 онд Холливудын нэрт жүжигчин Марк Энтонитой хамт кинонд тоглосон. Жада Смит тэр кинонд Марк Энтонигийн нууц амрагийн дүрийг бүтээсэн. Энэ нь амьдралд биеллээ олж, нууц амрагийн дүрд үргэлжлүүлэн “тоглосоор” байжээ. Тухайн үед Марк Энтони нь Женифер Лопестой амьдарч байсан юм. Түүнээс болсон уу, удалгүй Жей Ло салж, харин Уилл Смит үнэнч бус эхнэртэйгээ үлдсэн билээ.
Оскарын шагнал гардуулах үеэр тайзан дээр Крис Рокыг алгаддаг үйлдэл Уилл Смитийн тухайн үеийн уур, сэтгэл хөдлөлөөс гарсан зүйл биш үү?
Нөхрөөсөө тусдаа амьдраад 7 жил болж буйгаа зарласан Жада Пинкетт Смитийн “булуу нь халж”, “People” сэтгүүлд “Нилээд хэдэн жилийн өмнө Уйлл бид хоёрыг салж байгаа гэсэн цуурхал гарсан юм билээ. Тэр үед Крис Рок над руу залгаад, намайг болзоонд урьж, гадуур гарах санал тавьсан. Би хариуд нь, “Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж асуухад тэр “Уилл та хоёр салж байгаа юм биш үү? Тэгээд л би чамайг болзоонд урьж байна” гэсэн. Наадах чинь зүгээр явцгүй цуурхал гэж хэлэхэд тэр маш их харамсаж, олон ч удаа уучлал гуйсан” гэж ярьжээ.
Үүнээс үзэхэд энэ болзооны санал Уилл Смитийн чихэнд хүрсэн бол Оскарын наадмын үеэр Крис Рокыг алгаддаг үйлдэл урьдаас төлөвлөгдсөн зүйл байж болзошгүй мэт.
()
Discussion about this post