• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МАН-ын нөлөө бүхий “А” буюу япон иргэний нүүрс тээвэрлэлтэд оруулсан 100000 долларын “хөгжилтэй” түүхээс…

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
МАН-ын нөлөө бүхий “А” буюу япон иргэний нүүрс тээвэрлэлтэд оруулсан 100000 долларын “хөгжилтэй” түүхээс…

Япончуудыг шударга, хариуцлагатай, бохир бизнесээс хол хүмүүс гэдэг. Тэгвэл Монголд бизнес эрхэлдэг “нарангууд” манайхнаас халдвар авчээ. Хироки Такуба нь лед гэрэл, шонгийн гэрлийн чиглэлээр ажилладаг “YLM” компанийн Н.Мөнхбаясгалантай хамтран ажиллаж иржээ. 2019 оны намар монгол түнш нь түүнд “чихэр” шиг санал тавьсан нь нүүрс тээврийн бизнес байв. “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс тээвэрлэх “ажиллагаан”-д нийт 1,3 сая доллар хэрэгтэйгээс 80 хувь нь боссон агаад үлдэгдэл 200 мянган долларт хөрөнгө оруулагч олж өгөхийг хүссэн байна. Энэ “ажиллагаа”-ы ар нь “түүз” гэжээ.

 Монгол түншийнх нь хэлсэнээр МАН-ын нөлөө бүхий А гэх хүн өөрийн зөвлөх болох экс гишүүн Г-д нам дундах маргааныг шийдвэрлэж өгсөний шагнал хэмээн тээвэрлэлтийн зөвшөөрөл өгсөн, үүнд хөрөнгө оруулагч хэрэгтэй байна гэжээ.  Энэ бизнест хөрөнгө оруулбал  жилийн 40 хувийн ашиг хүртэх шүлс гоожуулам тооцоог үзүүлжээ. Их ашгийн “өгөөш”-ийг үмхсэн Хироки “хөрөнгө оруулагч” олохоор арлынхаа зүг нисжээ. Нутагтаа очдог “ТOPA21” сургуулийн эзэн найзынхаа “толгойг эргүүлээд” 100000 доллар салгаж чаджээ. Монголд ирээд 100 мянган доллар буюу тэр үеийн ханшаар 266 сая төгрөгөө  хоёр хуваан Н.Мөнхбаясгалан руу шилжүүлжээ. Их хэмжээний мөнгө өгсөн тул гэрээ байгуулахаар болтол монгол түнш нь хөрөнгө оруулалтын биш харин зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Хугацаа нь нэг жил, хүү нь 20 хувь гэж заажээ.  Ингээд 2020 он гарч корона өвчин дэгдсэн. Такуба бизнесийнхээ талаар асуухад өөдөөс нь бүх зүйл зогссон гэдэг байжээ. Гэтэл Н.Мөнхбаясгалан нь мөнгөнөөсөө 150 сая төгрөгийг нь Г-ын эхнэрийн хувь эзэмшдэг “Чандмань өгөөж” компанид зээлүүлж үлдсэн 116 саяыг хувьдаа хэрэглээд дуусгасан аж. Мөнгө авсан компани нь Өмнөговийн Цогтцэцийд кэмпээ байгуулаад л ажил зогссон байна. Ийнхүү хоёр жил өнгөрч коронагийн дэгдэлт намдсаны дараа 100 мянган долларын жинхэнэ эзэн болох “ТOPA21” сургуулийн эзэн мөнгөө хайж эхэлсэн. Хирокитой уулзаад мөнгө нь хөрөнгө оруулалт биш харин зээл болж хувирсаныг мэдээд монголчуудтай нийлж намайг залиллаа хэмээн нутаг нэгтэндээ уурлаж бөөн юм болжээ. Хэрэг дэгдэхэд “Чандмань өгөөж” нь зээлсэн мөнгөө төлж барагдуулжээ. Хөрөнгө оруулагчийн мөнгө ч төлөгдсөн байна. “Зуучлагч” Хироки нь Мөнхбаясгалан Г хоёрыг нь сайн найзууд тул нүүрс тээврийн бизнэст бүтнэ гэдэгт шууд итгэсэн гэжээ. Мөнхбаясгалан нь ЗТХЯ-нд төслийн зохицуулагчаар ажилладаг гэнэ.

Эх сурвалж: ALIM.MN

()

Previous Post

Т.Б-ийн 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ийн 3 бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн цэнхэр будгийг ногооноор дарж өөрчилсөн

Next Post

Да.ГАНБОЛД: Хувьдаа өмчгүй, өөрийнхөө амьдралыг засч чаддаггүй иргэн улсаа хөгжилд хүргэж чадахгүй!!!

Next Post
Да.ГАНБОЛД: Хувьдаа өмчгүй, өөрийнхөө амьдралыг засч чаддаггүй иргэн улсаа хөгжилд хүргэж чадахгүй!!!

Да.ГАНБОЛД: Хувьдаа өмчгүй, өөрийнхөө амьдралыг засч чаддаггүй иргэн улсаа хөгжилд хүргэж чадахгүй!!!

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.