• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чайна энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ нар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чайна энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ нар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи” группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй ярилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн нь онцлог байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон билээ.

Өнөөдрийн уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцлоо.

‘Чайна энержи’ группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ онцлон тэмдэглэхдээ, тус групп цаашид Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа нотоллоо.

“Чайна энержи хөрөнгө оруулалтын групп” ХХК нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэр зэрэг салбарын цогц үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит эрчим хүчний гол аж ахуйн нэгж юм. Хятадын 31 муж, өөртөө засах орон, хот болон дэлхийд АНУ, Канад зэрэг 10 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж, дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч бөгөөд дулааны, салхины эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрснээс нефть гарган авах нүүрс-химийн компани юм.

Тус компани 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд Хятадын “Гуодянь” корпорац болон “Шэнхуа групп” ХХК-ийн нийлүүлснээр байгуулагдсан бөгөөд “төрийн өмчит компанийн хамтарсан өөрчлөн байгуулалт”, “төрийн өмчит хөрөнгө оруулалтын компанийн шинэчлэл”, “дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн аж ахуйн нэгж”, “төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах” гэсэн дөрвөн туршилтыг үлгэрлэн хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж юм.

“Чайна энержи” групп нь 2022 онд дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.

()

Previous Post

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Ерөнхий сайдтай хэлэлцээр хийнэ

Next Post

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН СҮЛД ДУУЛЛЫГ ЗОХИОГЧ А.КАДЛЕЦ ГЭЖ ХЭН БЭ?

Next Post
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН СҮЛД ДУУЛЛЫГ ЗОХИОГЧ А.КАДЛЕЦ ГЭЖ ХЭН БЭ?

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН СҮЛД ДУУЛЛЫГ ЗОХИОГЧ А.КАДЛЕЦ ГЭЖ ХЭН БЭ?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • -Дундчууд! Чи хаана вэ?
  • А.Дариймаа: 1992 онд 10 настай хүүхэд 10 төгрөг атгачихсан хүмүүсийн хөлд гишгэгдэж нас барсныг сонсоод Батмөнх уншиж байсан сонингоо базаад шидчихсэн
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.