Цагдаагийн ерөнхий газраас цахим орчинд аюулгүй байдлыг хангах зөвлөмж гаргажээ. Цахим орчинд эсрэг хүйсийн танихгүй хүнтэй холбогдож, удаан хугацаагаар харилцаа холбоотой байх тохиолдол цөөнгүй бөгөөд эцэст хохирогч болсон охид, бүсгүйчүүд олон байдаг аж. Танихгүй, уулзаагүй юм чинь надад ямар ч гай болохгүй гэсэн хандлагаар урт хугацаанд чат бичсэний улмаас эхнэр, нөхөр хоёр муудалцаж гэр бүлийн харилцаанд зөрчил үүссэн, цахимаар харилцах явцдаа хайртай болсон гэх хүн гэнэт гудамжинд таарч, айлгасан тохиолдол ЦЕГ-т цөөнгүй бүртгэгдэх болжээ. Мөн бага насны охидтой цахим орчинд харилцаа үүсгэн урт хугацаанд чат бичиж итгэлийг нь олсны дараа биеийн аль нэг хэсгийн нүцгэн зураг илгээхийг хүссэн, дүрстэй яриа хийх үедээ зургаар баримтжуулж аваад дараа нь бэлгийн харилцаанд орохыг шаардаж, татгалзвал баримтаа ил гаргана гэх мэтээр айлган сүрдүүлсэн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгджээ. Тиймээс ЦЕГ-аас цахим орчинд аюулгүй байдлаа хангах талаар бодит баримтад тулгуурлан дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.
Зөвлөмж:
- Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр гэх мэт хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх.
- Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгээ явуулахгүй байх.
- Өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлын төлөө зураг бичлэгээ гэмт этгээдүүдийн гарт оруулж болохгүй.
- Нууц үгээ бусдад өгөхгүй байх. Үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.
- Сэжигтэй элдэв бусын программ интернетээс татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
- Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мэссэж, хүсэлт ирсэн тохиолдолд багш эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч болон өөрийн ойр дотны насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэхийг зөвлөж байна.
()
Discussion about this post