“Гала” хамтлаг 2004-2007 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж байсан Монголын охидын хамтлаг. Поп, электро урсгалаар уран бүтээлээ хийж байсан. Хамтлаг уран бүтээлээ туурвиж байх хугацаандаа хоёр цомог, нэг бие даасан тоглолт хийж байсан нь тухайн үеийнхээ жагсаалтуудийг тэргүүлж байсан удаатай. Болороо, Ану хэмээх хоёр гишүүнтэй тус хамтлаг 3 жил оршин тогтнож, 2 цомог гаргаад хоёр тийш болж байсан. Гайхуулах сайхан хоолойгүй ч 90-ээд оны эхэн үеийн хит болох “Уучлаарай Зулаа”, “Өнчин тогоруу” тэргүүтэй дууг сэргээн дуулсан нь амжилт олсон байж магадгүй.
“Гала” хамтлаг нүд эрээлжлэм хувцаслаж, “өнгөт үрэл” шиг байсан нь өсвөр насны хүүхдүүдийн сонирхлыг татсан. Хамтлаг тарахад төө зайгүй хоёр охин өмч хөрөнгийн маргаан үүсгэж, шүүх цагдаадаа тулаад авсан. Түүнээс хойш 20 шахам жил өнгөрч, 2 охин ч нас нь 30 хол гарлаа. Ану буюу Ч.Уранхолбоо 6 хүүхдийн ээж болжээ. Болороо хамтлагаа тарангуут гэр бүлийн амьдрал зохиож, хоёр ч хүүхдийн ээж болж, үеийнхээ сор болсон залуугийн хань болж, сайхан ч амьдарч явсан. Харамсалтай нь бизнест ч, төрийн албанд ч сайн ажиллаж од хийморьтой явсан хань нь хүнд өвчний улмаас цэл залуугаараа таалал төгссөн билээ. Өсвөр насандаа хамтарч дуулсан бүсгүйчүүд одооноос илүү ойртож, үе үе уулзах болоод байгаа.
()
Discussion about this post