Урлагийн элит гэр бүлд өссөн Ардын жүжигчин Н.Сувдын том хүү Т.Бат-Оргилд Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай Т.Бат-Оргил “Элгийн юмаа. Надад хэрэг үүсгэлээ гэнээ. Өнгөрсөн сонгуулиар өчнөөн олон хүн хандив өргөсөн. Харамсалтай нь тэдний нэлээд хэсэг нь хуульд заасан ёсоор РД, нэр усаа, орлогын эх үссвэрээ бичээгүй, “Амжилт хүсъе” “Дансанд 20К л байна, тэрнийгээ явууллаа” гэх мэт хөөрхөн утгатай гуйвуулгууд хийснийг би бүгдийг буцаах ёстой байв. Нийт 11 гаран сая төгрөг буцаасан. Гэтэл яагаад ч юм 195,000 төгрөг буцаагаагүй үлдээсэн “гэмт хэргийг” Аудитын газар илрүүлж, Прокурор хэрэг үүсгэсэн байна гэж ХУД-ийн Татварын хэлтсээс залгаж байх юм. Би ч баларлаа даа..Эд нар нээрээ жинхэнээсээ өөр хийх юм байдаггүй юм байх даа?” гэж гайхширснаа цахимд бичжээ.
Т.Бат-Оргил өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн ч тус дүүрэгт бие даан нэр дэвшсэн олон сайхан залуус саналаа хувааж, Ардын нам олонхии болсон. Нийгмийн идэвхтэй Т.Бат-Оргил саяхан МҮОНРТ-ийн захиралд нэрээ дэвшүүлж, олон нийтээс хамгийн өндөр дэмжлэг авч, Үндэсний телевизийн Ерөнхий захирал болчих байх гэсэн хүлээлт үүсгэж байгаа нэгэн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд, салбар яаманд нь ажиллаж, Америкт дээд сургууль дүүргэсэн Т.Бат-Оргил Ашигт малтмалын газар ажилласан, төрийн албаны туршлагатай. Дээр нь урлагийн авъяастай, дууныхаа үг аяыг зохиодог. Саяхан Монгол HD телевизээр шууд нэвтэрсэн хандивын аянд өөрийнхөө зохиосон “Итгэл” дуугаа дуулж, хүмүүсийг “уяраасан”. Ерээд оны эхээр зохиогдсон Монголын сайхан шалгаруулах тэмцээнд тэргүүлж явсан, Монголын сор болсон залууг 195000 төгрөгийн хэргээр эрүү үүсгэсэн нь хачирхалтай.
Discussion about this post