Монгол бадарчин Амай ханиа олжээ. Энэ тухайгаа өөрөө “Амьдралын хамгийн чухал нь ханиа олох…” гэж бичжээ. Амай нас нь 40 дөхөж яваа. Хорь гаруйхан насандаа эдүгээ “Ард”-ын Ганхуягийн эхнэр Ингаана гэж дууддаг “Улаанбаатарын мисс” Уянгатай үерхдэг байсан. Дараа нь загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай хөтлөлцөн олны нийтийн арга хэмжээнд оролцсон удаатай. Өөрөөр охид бүсгүйчүүдтэй “орооцолдож” яваагүй. Рок попын тогоонд өөрийнхөө авъяасаар урилгагүй орсон ч, “Номинталст”-ын Дэлгэрмөрөнд мөргүүлэн, дух нүдээ гэмтээж эмнэлгийн ор хэсэгтээ сахисан. Дараа нь “Монгол бадарчин” хэмээгдэж, дэлхийг тойрох аялалд гарсан Амай буюу Ж.Золбаяр аргагүй сонирхолтой ертөнцтэй содон залуу даа. Энэ залуугийн хайрыг татсан бүсгүй ч эгэлгүй нэгэн байж таарна.
Discussion about this post