• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

370 саяын буцалтгүй тусламж авсан Баянголын ИТХ-ын төлөөлөгчид ганцхан сарын дотор 75 сая төгрөгөөр “чадавхжижээ”

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
370 саяын буцалтгүй тусламж авсан Баянголын ИТХ-ын төлөөлөгчид ганцхан сарын дотор 75 сая төгрөгөөр “чадавхжижээ”

Оны өмнөхөн Б.Сэмжидмаа дарга “өвлийн өвгөн” болон хувирч ИТХ-ын 41 төлөөлөгчиддөө 370 сая төгрөгийн буцалтгүй “тусламж бэлэглэсэн”. Энэ нь нэг хүнд есөн сая төгрөг оногдсон гэсэн үг. Тэгвэл энэ дүүргийн төлөөлөгчид буцалтгүй тусламж авч ханадаггүй шигээ “чадавхжиж” дуусдаггүй аж. Сонгуульт хугацаа нь дуусах дөхөж байхад аанай л төсвийн мөнгөөр чадавхжисаар явна. Энэ уламжлал он гараад ахин үргэлжилсэн байна. Өнгөрөгч 2-р сарын 9-нд зургаан төлөөлөгчийг санхүүгийн боловсролоор чадавхжуулахад 18 сая төгрөгийг “хийсгэжээ”. Удалгүй 14-нд нь Д.Дэлгэрбат, М.Алтанцэцэг нарын есөн төлөөлөгчид хүнд хэлэхэд ичмээр “Гэр бүлийн боловсрол” олгоход  24 сая төгрөг “цацагджээ”. “Чадавхжих” олон сургалт байхад ягаад гэр бүлийн боловсролыг сонгосон нь сонин. Гэр бүлдээ асуудалтай эсвэл шинээр гэрлэсэн төлөөлөгчдөө оруулсан байж магадгүй л юм. Үүний дараа 17-нд найман төлөөлөгчийг бас дөнгүүр чиглэл болох хууль эрх зүй бизнесийн удирдлагаар чадавхжуулахад 24 сая төгрөг “хайлжээ”. Мөн өдөр гурван төлөөлөгчийг маш ерөнхий чиглэлээр ямар ч байсан “чадавхжина шүү” гээд есөн сая төгрөг “алга болжээ”. Ингээд нэгхэн сарын дотор 23 төлөөлөгчид 75 сая төгрөг үрсэн байна. Цаана нь ахиад 18 төлөөлөгч үлдэж байгааг нэгийг нь гурван саяар “чадавхжуулахад”  ахиад 54 сая төгрөг хэрэгтэй болох нь. Нэгэнд нь гэр бүлийн боловсрол олгоод нөгөөд олгохгүй бол бас муухай. Уг нь Баянголын төлөөлөгчид оны өмнө 390 саяын буцалтгүй тусламж авсан тул тэр мөнгөнөөсөө жаахныг ч гэсэн өөртөө гаргаад “чадавхжиж” болох л байсан. Гэхдээ төсвийн мөнгөөр “чадавхжих” нь илүү “үр дүнтэй” байдаг бололтой. Ийнхүү энэ дүүргийн төсөв хэдэн төлөөлөгчид нь  буцалтгүй тусламж, чадавхжих сургалт болж очсоор дуусах шинжтэй.

   

()

Previous Post

П.Сайнзориг: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулахаар төсөлд тусгасан

Next Post

Шүүх танхимаас: Авлигын гэх хэрэг нь “Алив ахдаа дансаа” гээд л эхэлж…

Next Post
Шүүх танхимаас: Авлигын гэх хэрэг нь “Алив ахдаа дансаа” гээд л эхэлж…

Шүүх танхимаас: Авлигын гэх хэрэг нь "Алив ахдаа дансаа" гээд л эхэлж...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.