• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ “МОНГОЛ ХААН” НЭРЭЭР ЛОНДОН ХОТЫН “COLISEUM” ТЕАТРЫН ТАЙЗНАА ТОГЛОНО

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ “МОНГОЛ ХААН” НЭРЭЭР ЛОНДОН ХОТЫН “COLISEUM” ТЕАТРЫН ТАЙЗНАА ТОГЛОНО
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулж тавьсан нь монголын үзэгчид төдийгүй олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан билээ. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн байна.
“Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчид тус жүжгийг дэлхийн театрын урлагийн гол төвийн нэг Лондон хотод тоглохыг зорьж, Британийн продюсерийн багтай хамтран ажилласны үр дүнд алдарт “Coliseum” театрт энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Монгол хаан” нэртэйгээр нээлтийн тоглолтоо хийхээр болсон нь Монголын урлагийн түүхэнд шинэ хуудас нэмсэн онцгой үйл явдал болж байна.
“Монгол хаан” жүжгийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл тоглох бөгөөд жүжгийн тасалбар 3 дугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор худалдаанд гарч эхэллээ.
“Монгол хаан” жүжгийн маркетинг, сурталчилгааны нээлт өнөөдөр буюу 3 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор эхлэж, Лондон хотод нийт 25 ширхэг сурталчилгааны самбар байршуулаад байна.
Лондон хотын 120 жилийн түүхтэй алдарт “Колизей” театрт дэлхийн шилдэг хамтлаг, уран бүтээлчид сонгодог болон орчин үеийн дуурь, бүжиг, жүжиг толилуулдаг бөгөөд 2300 гаруй хүний суудалтай юм.
Тус театрын цахим хуудаст (The Mongol Khan | London Coliseum) Монгол Улсын тэргүүлэх театр Британи Улсад анх удаа хүрэлцэн ирж, эртний Монголын соёлыг харуулсан жүжгийг 70 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй баг тоглох гэж байгаа нь Монголд аялахыг хүсэгчдэд Монголын урлаг, түүхтэй танилцах боломж олгохыг онцлон дурджээ.
Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Лондон хотноо тоглох “Монгол хаан” жүжиг нь Монгол, Британийн соёлын харилцааг шинэ шатанд гаргахын сацуу Монгол Улсын Засгийн газрын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжих бодлогын хүрээнд Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах өргөн боломжийг түүчээлэн нээж байна.
Та бүхэн Монголын төрт ёс, ёс заншлаас сэдэвлэсэн сэтгэл хөдөлгөм найруулга, уран тансаг бүжиг бүхий “Монгол хаан” жүжгийг таалан үзэх боломжийг бүү алдаарай.
Жүжгийн тасалбарыг дараах линкээр авах боломжтой.
https://themongolkhan.com/
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

()

Previous Post

Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

Next Post

ЕВРОП ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ-БАВАРИЙН УЛСЫН НОМЫН САН

Next Post
ЕВРОП ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ-БАВАРИЙН УЛСЫН НОМЫН САН

ЕВРОП ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ-БАВАРИЙН УЛСЫН НОМЫН САН

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.