Азидаа төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон Солонгосын цувралаас болж жүжигчдийн үнэлэмж, цалин хангамж ч эрс нэмэгдсэн. Япон, Хятад, Гонконгийн зах зээлд гарснаас гадна Европын брэндийн нүүр царай болж ажиллах болсон билээ. Ингээд Солонгос жүжигчдийн өөрийн бүтээсэн үнэ цэнээс гадна чинээлэг бизнесмэнтэй гэрлэж, хөрөнгөө үлэмж зузаатган нэмсэн жүжигчдийг танилцуулъя. Хайр сэтгэлээс гадна “дагина ч гэсэн мөнгөөр дутдаг” гэдгийг харуулсан ханийн сонголт ч байж магадгүй.
1. Пак Жи Юүн
Уг жагсаалтыг дуучин, жүжигчин, загвар өмсөгч Пак Жи Юүн тэргүүлжээ. Тэрээр 2019 онд Жү Сү Ёнтой гэрлэжээ. Жү Сү Ён нь Kakao Talk-ийн дизайн хариуцсан дэд Ерөнхийлөгч байсан. Удалгүй тушаал ахиж Гүйцэтгэх захирал болсон юм. Тэрбээр жилд 750 тэрбум воны цалин авдаг байна. Мөн урамшуулал болгон 2.72 тэрбум вон авдаг. тэрээр алдартай жүжигчинтэй гэрлэсэн хамгийн чинээлэг эрхмээр тодроод байна.
2. И Хе Ён
Жүжигчин, дуучин И Хе Ён олон жил Солонгос драмд тоглож, өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээж чадсан. Жүжигчин, дуучин, стилист, хувцас загварын брэндийн захирал зэрэг олон ажил эрхэлдэг бүсгүй бизнесмэн Бү Жэ Хунтай гэрлэжээ. Бү Жэ Хун нь “MBK Partners” компанийг үүсгэн байгуулагчдын нэг. Түүний жинхэнэ хөрөнгийг тодорхойлоогүй байгаа ч 2021 онд түүний компани 33.3 их наяд вонтой тэнцэх хөрөнгө эргэлдүүлжээ.
Мөн 2017 онд Японд байрлах алдартай зугаа цэнгэлийн парк бүсийг 1 их наяд воноор худалдсан, Өмнөд Солонгосын нөлөө бүхий бизнесменүүдийн нэг ажээ. Одоо И Хе Ён хамгийн үзэгчтэй сериалд хааяа зочин дүрээр орчихоод тааваараа амьдарч буй.
3. Жон Жи Хён
Жүжигчин Жон Жи Хён уг жагсаалтын гуравт бичигджээ. Уг нь энэ жагсаалтын эхэнд олон жил манлайлсан даа. Цаг цагаараа байдаггүй болохоор 3 дугаар байр луу шилжиж. Гэвч Солонгос жүжигчид дотроо хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй нь хэвээрээ. Урт хугацааны карьер болон үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажилласан тэрээр чамгүй чинээлэг алдартнуудын тоонд багтдаг. Нэмээд чинээлэг эртэй гэсэн нь буян буян. Түүний нөхрийн хөрөнгийг домог мэт ярьдаг.
Нөхөр өмнө нь АНУ дахь нэгэн банканд захирлын алба хашдаг байсан нэгэн. Гэсэн ч Өмнөд Солонгостоо эргэн ирж аавынхаа хөрөнгийн менежментийн бизнесийн өвлөн авч компанийн нийт хувьцааны 70 хувийг эзэмших болсон байна. Түүний хөрөнгийг ойролцоогоор 586 тэрбум вон хэмээн тооцоолжээ. Нөхөр нь их мөнгөнөөс гадна нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Тэр бол мөнгөнөөс илүү эрхэм билээ.
4. Хан Чэ Ён
Жүжигчин Хан Чэ Ён 2007 онд алдартантай гэрлэх гэж байгаа тухайгаа зарлаж байсан. Түүний нөхрийн гэр бүлийнхнийг “Санхүүгийн ертөнцийн хааны гэр бүл” хэмээн нэрлэдэг. Тиймдээ ч Өмнөд Солонгост тун ч нөлөөтэй байдаг гэнэ.
Нөхөр нь түүнийг гуйж, сүй тавихдаа ойролцоогоор 7 тэрбум вон зарцуулсан гэдэг. Тансаг зэрэглэлийн алмаазан шигтгээ бүхий бөгж, үнэтэй спорт машин, тансаг зэрэглэлийн вилла дахь орон сууц зэрэг багтсан байна. Ийм сайхан бүсгүйд ямар ч эр хөл алдалгүй яах вэ?
5. И Ши Ён
Уг жагсаалтын тавдугаар байрт жүжигчин И Ши Ён оржээ. Тэрээр 2017 онд рестораны бизнес эрхэлдэг Чо Сын Хюнтай гэрлэжээ. Сэргэлэн ухаалаг, овсгоотой залуу Чо Сын Хюн 20 настайгаасаа эхлэн уг бизнест хөл тавьж амжилтад хүрчээ. Түүний мөнгөн хөрөнгийн хэмжээ 2.50 тэрбум вон бол үл хөдлөх хөрөнгө нь 4.76 тэрбум воноор үнэлэгдэж байна. Солонгос цувралд азгүй, золгүй, ядуу бүсгүйн дүр цөөнгүй бүтээсэн ч амьдрал дээрээ Солонгос жүжигчдээс айргийн тавд орохоор чинээлэг эртэй гэрлэжээ. Ашгүй дээ, зарим бүтээсэн дүрийг нь үзэхээр өмнөөс нь өрөвдөөд уйлмаар “Үнсгэлжин” шиг байсан даа.
()
Discussion about this post