• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХӨГЖЛИЙН БАНК ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 158 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНШИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм, Онцлох мэдээ
0
ХӨГЖЛИЙН БАНК ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 158 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНШИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул УИХ-ын түр хорооны нээлттэй сонсголын үеэр гишүүдийн асуултад хариуллаа.
– Дамжуулан зээл олгох хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд бизнес эрхлэгчдийн гарт 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгосон. Тухайн үед бизнесийн зээл 18-19 хувийн хүүтэй байсан. Эх үүсвэр нь арилжааны банкны биш Хөгжлийн банкны буюу Чингис бондоос санхүүжүүлсэн.
Хөгжлийн банкны нийт арилжааны банкаар дамжуулан олгосон зээлд 17 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон.
Өмнөх хөтөлбөрүүдийг салбар яам нь шалгуур хангасан компанийн жагсаалтыг бэлтгээд арилжааны банканд хүргүүлээд зээл олгох эсэхийг шийдээд түүний дагуу Хөгжлийн банкнаас санхүүжилт олгодог байсан.
Харин одоо ярьж байгаа “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл” хөтөлбөр нь Хөгжлийн банк 269 тэрбум төгрөгийг нэг дор Голомт банканд олгосон явдал. Тодруулбал, ам.долларын ханш 2013.08.15-нд 1568.2 төгрөг байхад олгосон.
Голомт банкнаас 2017.12.01-нд ам.долларын ханш 2489.5 төгрөг байхад буцаан төлөлт хийсэн. Энэ хооронд дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банк 158 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн. Нөгөө талдаа Голомт банканд олгосон 5.5 хувийн хүүгийн зөрүүнээс Хөгжлийн банк 8.2 тэрбум төгрөгийн ашиг хийсэн.
– Анх 2013.05.07-нд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын тушаалаар төслийн удирдлагын хорооны бүрэлдэхүүнийг баталсан байсан. Төслийн удирдлагын хорооны журамд төслийн удирдах хороо үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төсүүдийг санхүүжүүлэх тодорхойлолт гаргах, санхүүжүүлэх төслүүдийг судлах, төслийн удирдах хороонд танилцуулах, хяналт тавих, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хүлэмжийн аж ахуйг байгуулахад Голомт банкны шаардлагыг хангасан төслийн удирдах хорооноос тодорхойлсон төслийг санхүүжүүлнэ гээд Төслийн удирдах хорооны журамд Голомт банкийг заагаад өгчихсөн.
Хөгжлийн банк 2013.11.29-нд дотооддоо ажлын хэсэг байгуулж, энэ хөтөлбөрт нэг удаа шалгалт хийж, 2014.02.25-нд тайлангаа тавьсан байгаа юм. Тайланд нэгдүгээрт, зээл гуравны нэгээс хэтрэхгүй гэдэг нь зөрчигдсөн, хоёрдугаарт зориулалтын бусаар ашиглаж байгаа зэрэг дүгнэлт гаргаж, 2014.03.25-нд Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад энэ зөрчлөө арилгах бичиг явуулсан. Үүнээс цаашаа ямар нэг баримт бичиг байхгүй байгаа нь энэ асуудлыг хаясан байна гэж ойлгохоор байна.
Хөгжлийн банк үүсэн байгуулагдсан цагаасаа ноос ноолуур, хөдөө аж ахуйн салбарт маш их хөнгөлөлттэй зээл олгож, бизнесийн салбарыг маш их дэмжсэн ч тэдгээр төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, тайлан, шалгалт, хяналтын материал бүрэн байхгүй.

()

Previous Post

ХӨШИГНИЙ ЦААДАХ ЗОДООН

Next Post

Хамгийн чинээлэг эртэй гэрлэсэн Солонгосын 5 алдартан

Next Post
Хамгийн чинээлэг эртэй гэрлэсэн Солонгосын 5 алдартан

Хамгийн чинээлэг эртэй гэрлэсэн Солонгосын 5 алдартан

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.