• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайханаас барилга байгууламжийн зураг төсөл, түүнд тавигдах хяналтын талаар тодрууллаа.

–Барилга барихад зураг төсөл  ямар үүрэгтэй, ямар нөлөөтэй байдаг вэ?

-Зураг төсөл гаргана гэдэг нь барилга барих, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжихэд  маш чухал нөлөөтэй. Хэдэн тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалтыг бид эхлээд цаасан дээр буулгаж барьж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа эрсдэл, үр өгөөжгүй байдлыг зургийн шатанд урьдчилан мэдэх, сэргийлэх, тооцоолох боломжтой болно. Тиймээс жижгэвтэр төсөл л гэхэд багадаа долоо, цаашлаад 10, 20 инженер баг болон ажиллаж байж барилгын иж бүрэн зураг төслийг боловсруулдаг.

-Зураг төслөөс эхлээд ер нь барилга барихад ямар шаардлагууд тавигддаг вэ?

–Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь  зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.

-Тэгэхээр хяналт маш чухал байх нь?

-Тийм. Ерөөсөө барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна гэж үздэг. Монголын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Эхнийх нь мэдээж гүйцэтгэгч компани өөрсдөө дотоод хяналтаа тавина. Хоёрдугаарт, захиалагч байгууллага буюу хөрөнгө оруулагч мөн өөрсдийнхөө инженер, мэргэжлийн хүмүүсийн багаар дамжуулаад барилга барих өдөр тутмын үйл явцад хяналт тавьдаг.

Гуравдугаарт, зохиогчийн үеийн хяналт буюу зураг зурсан компани тодорхой үе шатны ажилд хяналт тавиад ажилладаг. Дөрөвдүгээрт нь, хөндлөнгийн хяналт гэж бий. Хуульд заасны дагуу төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүс хяналт тавьдаг. Хуучнаар Мэргэжлийн хяналтын газар, эсвэл үүнтэй адил чиг үүрэг, эрх бүхий байгууллага гэсэн үг.

Энэ бүх хяналт шат шатандаа бүрэн, гүйцэд хэрэгжсэн бол барилга чанар, аюулгүй байдал талаасаа шаардлага хангасан гэж ойлгож болно.

-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ зөвлөгөөний үеэр мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүс нь зөв, бодит, үнэн мэдээллийг олон нийтэд өгөөсэй. Энэ утгаараа ач холбогдолтой арга хэмжээ болох байх гэсэн хүлээлт байна. Энгийн иргэд, олон нийт төдийлэн мэдэхгүй ойлголтуудыг тайлбарлах, тэдний асуултад мэргэжлийн талаасаа хариулт өгөх боломж бүрдэх нь маш чухал гэж харж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

()

Previous Post

БАЯН-ӨНЖҮҮЛИЙН ОВООГ ТАХИХАД БАРААТЫН ДӨМӨН ЭГШИГЛЭДЭГ…

Next Post

Бишрэл групп төрийн хайр хишгийг хангалттай хүртжээ

Next Post
Бишрэл групп төрийн хайр хишгийг хангалттай хүртжээ

Бишрэл групп төрийн хайр хишгийг хангалттай хүртжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.