• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бишрэл групп төрийн хайр хишгийг хангалттай хүртжээ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
Бишрэл групп төрийн хайр хишгийг хангалттай хүртжээ

Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслүүдтэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Хөгжлийн банкнаас ААН-үүд ХӨНГӨЛӨЛТТЭЙ нөхцлөөр олгогдож байгаа зээлүүдийг авч хэлэлцэж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цувралаар зохион байгуулагдаж байгаа энэ сонсголын үеэр хамгийн их нэр дурьдагдаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа. Түүний хамаарал бүхий банк, ААН-үүд өнгөрсөн 10 жилийн турш ТӨРИЙН ХАЙР ХАЛАМЖИЙГ хангалттай хүртжээ.

Үүнийг өнөөдөр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Бишрэлт групп бүх юман дээр зээл авдаг гэж гарч ирж байна. Тухайлбал, өнөөдөр Нью Даниста Рөүд энд Констрашн ХХК-ийн зээлийн асуудал яригдаж байна. Эцсийн өмчлөгч нь Капитал банкны захирал. 3,7 тэрбум төгрөг авсан. Энэ зээлийнхээ 1,7 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагдсан. Юнико ХХК УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий компани. Эдгээр компаниудын гүйлгээн дээр Бүд Базаргүр гэж хүн гарч ирээд байна. Энэ ямар учиртай хүн бэ” гэсэн асуултад Сонсголд гэрчээр оролцож буй “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгээс хариулт авлаа.

Т.Дэлгэрхүүгийн зүгээс “Юнико ХХК, Нью Даниста Рөүд энд Констрашн ХХК гэх мэт компаниуд бүгд Капитал компанийн хуучин удирдлагуудтай хамааралтай. Зээл авсан өгснийг харахад дандаа хоорондоо шилжүүлэг хийдэг. Энэ асуудал Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдсан. Эдгээр хүмүүс авсан зээлээ шууд ЧЕКЭЭР бэлнээр авчихдаг болохоор зориулалт тогтоогдоггүй. Эдгээр асуудлууд бүгд Эрүүгийн цагдаагийн албаар шалгагдаж Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр хамаагүй багаар орж ирээд шүүхээр шийдвэрлэсэн. Эрх хүлээн авагчийн хувьд давж заалдах шатны шүүхэд хандана. Бүд гэдэг хүний хувьд Ариунболд гэдэг хүнтэй хамтарч бизнес хийдэг байсан. Олон зээлүүд дээр нэр нь байдаг. Зээлүүдийг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Эрүүгээр шалгагдаж байгаа учраас түдгэлзүүлчихээд эцэслэн шийдэгдээгүй байна. Бүд Базаргүр гэдэг хүнтэй холбоотой зээлүүд Капитал банкинд байгаа. Монлабел компанийн хувьд Капитал банкныхан хохироосон. Таван тэрбум төгрөгийн зээлтэй гэдэг Капитал нь банк гурван тэрбумыг зээлсэн. Хоёр тэрбум төгрөгийг тухайн үеийн Капитал банкныхан өөрсдөө авчихсан” гэлээ.

()

Previous Post

Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно

Next Post

ИРГЭДЭД УЧИРЧ БОЛОХ 1,02 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖЭЭ

Next Post
ИРГЭДЭД УЧИРЧ БОЛОХ 1,02 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖЭЭ

ИРГЭДЭД УЧИРЧ БОЛОХ 1,02 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖЭЭ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.