• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Чойжамц: Туулай жилд төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, сайн үйлсэд хичээгч болно

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
Д.Чойжамц: Туулай жилд төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, сайн үйлсэд хичээгч болно

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Шинэ жил гарна гэдэг нь цаг хугацааны үргэлжлэл учраас сүсэгтэн олон өнгөрсөн хугацаанд өөрийнхөө амьдралыг бүтээж чадсан бол түүнийхээ хэрээр сайн сайхнаар үргэлжилдэг жамтай. Тиймээс урьд өнгөрсөн амьдрал, одоогийн цаг хугацааны үргэлжлэл гэдгийг санаж явах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэртэй. Жилийнхээ өнгөнөөс шалтгаалаад ёгт нэрийн утга өөр өөр байдаг. “Үзэсгэлэн болгогч” хэмээх нэрийн утгыг “Цагаан лянхуа” сударт тайлбарласнаар “Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж буусан.

Монголчууд туулайг хөнгөн, уян, зөөлөн гэсэн утгаар нь их бэлгэшээдэг. Туулай жилдээ туурвина ч гэж ярих нь бий. Туулай жилд зуд болж байсан түүх их ховор байдаг. Энэ жилийн төлөв ч сайн буусан. Цаг агаар сайхан байна.

Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ус ихтэй хүйтэн болох учир хүйтэн талын өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна. Дээдэст сайн, дунд хүмүүст дунд зэрэг. Нялхаст халтай” хэмээв.

Түүнчлэн тэрбээр “Орон орны нар, сарны тусгал ялгаатай учраас цагаан сарууд нь өөр өдрүүдэд болдог. Монголчуудын хувьд нүүдэлчин ахуйтай учраас сарны явдлаар зурхайгаа хэмждэг.

Битүүнд сар битүүрнэ, шинийн 1-н, 2-нд үзэгдэх төдий болоод 3-наас хавирган сар болж арвижсаар шинийн найманд тал дугуй болно. Тэр нь томорсоор шинийн 15-нд тэргэл сар болно. Харин шинийн 22-нд буцаж хомстоно.

Энэ сарын шинийн 27, 28-нд ирэх жилийнхээ ажил амьдралыг даатгаад ард түмнийхээ сайн сайхны төлөө “Арван хангал” гэх номыг тахидаг. Хуучин жилээ өнгөрөөгөөд шинэ жилд орж байгаагийн даатгал явагддаг тул эдгээр өдрийн хуралд сүсэгтэн олон морилон ирж, дараа жилээ даатгаж сүсэглэж болно.

Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн ёс заншил, бэлгэдлийн баяр. Мөн ахас ихсээ хүндэлж, үр хүүхдээ асардаг, найз нөхөдтэйгөө найрсдаг асрал, энэрэл хайрын баяр” гэсэн юм.

()

Previous Post

БИДЭНД БАЙХГҮЙ СОЁЛ II /Мэндлэе, хүндлэе, хайрлая!/

Next Post

Л.Энх-Амгалан: 2022 онд МСҮТ-ийн 200 мянгыг 4800 хүний нэрээр илүү авах гэж байсныг болиулсан

Next Post
Л.Энх-Амгалан: 2022 онд МСҮТ-ийн 200 мянгыг 4800 хүний нэрээр илүү авах гэж байсныг болиулсан

Л.Энх-Амгалан: 2022 онд МСҮТ-ийн 200 мянгыг 4800 хүний нэрээр илүү авах гэж байсныг болиулсан

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.