Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлсэн хийсэн юм.
Тэрбээр, Мэргэжлийн боловсролын сургалтын төвүүд ХНХЯ-ны харьяанд байсныг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн БШУЯ-ны харьяанд оруулсан. Мэргэжлийн боловсрол болон техникийн боловсрол ХНХЯ-ны харьяанд байхад олон гажуудал гарсан. Тухайлбал төгсөгчид нь хөдөлмарийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй. Давхацсан адил мэргэжил, сургалтын хөтөлбөртэй учир ажил олгогчдын эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэдэггүй, улмаар төгсөгчдөд нь ажил олддоггүй. Үүнийг засаж залруулж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт 2.5 жил байсныг гурван жил болгоно.
Хуучин ерөнхий боловсрол 10 жилийн тогтолцоотой байх үед мэргэжлийн боловсрол олгох сургалт 2.5 жил байсан, одоо 12 жил болсон учир гурван жил болгох гэж байна.
Манай яамны харьяанд ирснээр МСҮТ-д суралцагчдын тоог цэгцэлсэн. Өмнөх жилүүдэд 4000-7000 хүүхдийг МСҮТ-д сурдаг нэрээр хий бичилт хийж, улсаас их хэмжээний мөнгө хууль бусаар завшиж байсныг олж тогтоосон.
ЕБС, их дээд сургуульд сурч буй хүүхдийн регистрийн дугаар ашиглаж сар бүр 200 мянган төгрөг авдаг байсныг өнгөрсөн жил бүртгэлийн системийг цэгцэлснээр илрүүлсэн. Зөвхөн 2022 оны хавар төгсөгчдийн тухайд 200 мянган төгрөгийн тэтгэлгийг 4800 хүүхдийн нэрээр илүү авах гэж байсныг илрүүлж, татвар төлөгчдийн 7 тэрбум төгрөгийг эрсдэлээс хамгаалсан.
Ийм буруу замаар өмнөх жилүүдэд татвар төлөгчдийн мөнгө хий хоосон дансанд бичигдэж, тухайн сургуульд сураагүй хүүхдийн нэрээр мөнгө завшсаныг илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэлээ. ()
Discussion about this post