Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын дарга саяхан гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянгыг ажлаас нь халсан нь дуулиан тарьсан. Тэгвэл тус театрын уран бүтээлчид театрын дарга Ц.Төвшинтөгсийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргаад байгаа ажээ.
80 жилийн түүхтэй 280 орчим мэргэжлийн уран бүтээлчидтэй сонгодог урлагийн театр сүүлийн жилүүдэд чадвар муутай ганц хүний удирдлагад орж, авьяаслаг уран бүтээлчид нь тарж бутран,театр дампуурах дээрээ тулсан. Үүний шалтгаан:
1. Театрын дарга Ц.Төвшинтөгс нь театрын удирдлагын гол баг Уран сайхны зөвлөлийг үгүй болгож, өөрөө Уран сайхны удирдагч албан тушаалыг хавсран гүйцэтгэж, уран бүтээлийн удирдах анги хэмээх ямар ч театрт байдаггүй бүтцийг бий болгон, мэргэжлийн шүүмжлэл, хариуцлага хүлээх эзэнгүй болгон үгнээс үл гарах, мэдлэг чадвар, театрын гоо зүй, зарчим мэдэхгүй, ёс зүйгүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн театрын үйл ажиллагааг доголдуулсан
2. Театр амьд байх, хөгжиж байгаагийн гол илэрхийлэл уг нь шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулах байдаг. Сүүлийн 5 жилд “Жизель”-ийг сэргээн тавьсныг эс тооцвол нэг ч шинэ уран бүтээл гаргаагүй.
3. “Шивээ хиагт” дуурийг шинэчилсэн нэрийн дор өмнөх тавилтаас нь өөрчилж, улам дордуулсан нь түүний уран бүтээлийн удирдах баг нь мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан шинэ уран бүтээл хийх чадваргүйг илтгэнэ…..
гэх мэтийн байдлаас болж нийт уран бүтээлчдийн урам хугарч, удирдлагадаа итгэлгүй болж, чадварлаг уран бүтээлчид нь өөр газар ажиллах, гадаадад гарах тухай ярих болсон. Театрыг дэлхийн жишиг бусад театрын төвшинд хүргэх ажлыг одоогийн удирдлагын баг гүйцэтгэж чадахгүй гэж үзэд УДБЭТ-ын дарга Ц.Төвшинтөгсийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ уран бүтээлчдийн төлөөлөл нь гаргасан байна.
()
Discussion about this post