“Их дэлгүүрийн” гэж алдаршсан “Түшиг” их дэлгүүрийн эзэн Ганзориг, хатагтай Сүхээ нарын ганц хүү Баттүшиг эхнэр авч гэнээ гэсэн яриа гарч байсан бол одоо Г.Баттүшиг захирлын гэргий Э.Мөнгөнцэцэг нь одоо Б.Түшиг, Б.Болд гэсэн хоёр хүү төрүүлж, Сүхээ хатагтайн дархан бэр нь болох шахаж байна. Хааяа загвар өмсдөг байсан Э.Мөнгөнцэцэг одоо “Улаанбаатар” их дэлгүүрийнхээ захирлаар ажиллаж байгаа. Дэлхийн хамгийн шилдэг брэндийн үнэртнүүдийг Монголд оруулж ирдэг “Түшиг” компанийнхан “Шанель” брэндийг оруулж ирэн “Улаанбаатар” их дэлгүүрээрээ түгээж байхаар болсон. Тэр үеэр л анх Түшигийн гэргий Мөнгөнцэцэг олны өмнө гарсан. Анх харсан хүмүүс Анжелина Жолитой адилхан гэж ярилцаж байсан ч үе бий. Их дэлгүүрийн Сүхээ гэж алдаршсан Сүхээ хатагтайн ганц хүү Г.Баттүшиг 30 хол гартлаа ганц бие амьдарсан. Тиймээс чамбай сонголт хийсэн байж таарна. Монголын сайхан бүсгүйчүүд дунд “Улаанбаатар” их дэлгүүрийн тэргүүн хатагтай бас нэг өнгө нэмж, чимж, “Улаанбаатарт олны нүдийг хужирлах бас нэг сайхан бүсгүй нэмэгджээ” гэж байв. Сонирхуулахад Г.Баттүшиг захирлын үзэсгэлэнт гэргийд нь цагтаа Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн асан О.Содбилэг эхнэр аваагүй бага залуу байх үедээ нүд унагаж явсан гэсэн яриа гарах юм билээ.
Discussion about this post