Ринчен гуайн зээ хүү Ганибалын Амартүвшин гэж цэмцийсэн залуу Шарк танк нэвтрүүлэг хөтөлж эрээн оймсоороо олонд илүүтэй танигдсан билээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил ажилласан Г.Амартүвшин өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд ажлаасаа гарах хүсэлтээ өгч, удалгүй УИХ-д нэр дэвшин гишүүн болсон. Г.Амартүвшин гишүүн өмнө нь Америк эхнэртэй байсан, ихэр охинтой. Г.Амартүвшин намтартаа дөрвөн хүүхэдтэй гэдэг. Учир нь сүүлд ханилсан эхнэр Б.Дэлгэрмаа нь хоёр хүүхэдтэй. Тэд 2015 онд нэг гэртээ орсон. Хоёр талаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд дундаасаа хүүхэдтэй хараахан болоогүй юм байна. Сонгуулийн үеэр эхнэр Б.Дэлгэрмаа нь “Тэр миний итгэлийг алдаагүй, та нарын итгэлийг ч бас алдахгүй.
Хүн бүр амьдралын зорилго, ажил мэргэжил, амраг ханиа зөв сонгох зэрэг амьдралынхаа өнгийг тодорхойлох цөөн хэдэн чухал сонголтыг хийдэг. Би тэр сонголтуудаа зөв хийсэн. Элдэв явган хэл аманд итгэсэн бол энэ зөв сонголтоо алдаж ч мэдэх байсан. Гэхдээ би итгэсэн бас сонгосон. Өнөөдөр өөр нэгэн чухал сонголтыг би бас та бүхэн хийнэ. Ирээдүйгээ хамтдаа тодорхойлох чухал өдөр учир элдэв гүтгэлэгт авталгүй зөв сонголт хийгээрэй.
Учир нь бидний амьдрал хувь тавилан, хичээл зүтгэл хоёрын нэгдлээр зохиомжлогддог. Зохиогчид нь бид өөрсдөө. Эх орон, гэр бүлээ сонгож төрдөггүй нь хувь тавилан бол эрх чөлөөгөө баталгаажуулж, ирээдүйгээ өөрчлөх сонголтоо хийх үүрэг нь хичээл зүтгэл юм. Өнөөдөр бид хичээл зүтгэлээрээ хувь тавилангаа тодорхойлох өдөр. Тиймээс та бүхнийгээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой хэмээн хүсье!” гэж ерөөсөн нь нэлээн дэм болсон биз ээ.
Discussion about this post