Английн ханхүү Харри гэргий Меган Марклаас салах гэж байгаа тухай мэдээ гарч байна. Тэдний харилцаа муудаж одоо бүр тус тусдаа амьдарч байгаа аж. Энэ талаар Английн хааны ордны шадар хатагтай Колин Кэмпбелл анх мэдэгдсэн юм. Тэрбээр “Yutube” дээр блог хөтөлдөг ба өөрийн 58 минутын бичлэгт ханхүү Харрийн гэр бүлийн асуудлыг хөнджээ. ”Харри, Меган хоёр их асуудалтай байгаа. Тэд хуульчдыг хөлсөлж авсан нь батлагдлаа. Харри, Меган хоёр одоо гэр бүлээ цуцлах хэлэлцээрт хүрсэн, гэхдээ олны өмнө юу ч болоогүй мэт дүр үзүүлсээр байна. Харри өөрөө салах саналыг гаргаж Меганаар зөвшөөрүүлсэн. Яагаад гэвэл тэр Меганыг хэн болохыг ойлгожээ” хэмээн Колин Кэмпбелл ярилаа.
Британийн зохиолч Колин Кэмпбеллийг хатан хааны гэр бүлийн эксперт хэмээн нэрлэдэг бөгөөд Диана гүнжийн талаарх түүний номыг гүнжийн намтрын хамгийн шилдэг судалгаа байсан гэж үздэг юм. Тэрбээр, хэд хоногийн өмнө Харри, Меган нар зоогийн газарт хооллох үедээ муудалцаж, бусдын нүдэн дээр нэгэн рүүгээ хашгичсан гэв. “Тэдний хооронд томоохон асуудал байгаа. Тэдний харилцаа бидний бодож байгаагаас ч дор болсон. Ханхүү Харри, Меган нар салахаар шийдсэн ч хамтдаа байгаа мэт дүр эсгэж байгаа” хэмээн Кэмпбелл бичжээ. Түүний өгүүлснээр, Харри, Меган нар тусдаа амьдраад удаж байгаа, мөн олны өмнө хамтдаа гарахаас аль болох зайлсхийж байгаа гэнэ.
Хэд хоногийн өмнө Харри, Меган хоёр Калифорнийн нэгэн зоогийн газарт хооллож байхдаа шуугиан дэгдээжээ. New Idea сонины мэдээлснээр, анхлаад бүх зүйл тайван байсан ч тун удалгүй ханхүү эхнэртэйгээ муудалцаж, улмаар тэвчээр нь барагдсан Харри эхнэрээ ганцааранг нь үлдээгээд зоогийн газраас гарсан байна.
Ихэнх хүмүүс энэ мэдээнд баярлан тавлаж, бах нь ханаж буйгаа нуусангүй. “Харрид баярлалаа. Хорвоогийн хамгийн өөдгүй эмэгтэйг дэлхийн тавцан дээр илчилсэнд чинь талархаж байна. Та нар салсан ч бид түүний цол хэргэмийг нас бартал нь тэвчих хэрэг гарах нь”, “Хатан хааныг нас барсны дараа энэ урвагч хосын авирлал бүр дээд цэгтээ хүрчээ. Харри түүнээс салсны дараа л хүмүүсийн анхаарлын төвд орж ирэх болно. Харин түүний эхнэр ор сураггүй мартагдана”, “Та нарын худал хуурамч амьдрал, хийрхлээс хүмүүс залхсан шүү” гэх мэтээр хүмүүс коммент бичжээ.
Удахгүй ханхүү Харри удахгүй Английн хааны гэр бүлийн тухай намтарчилсан ном гаргах гэж байгаа. Гэхдээ энэ нь түүний эцэг, ахтайгаа харилцах харилцаанд том цохилт болно гэдгийг Харри ойлгож ном нийтлэгдэхийг хойшлуулахыг хүсчээ. Гэвч тэр нэгэнт байгуулсан гэрээгээ мөрдөх шаардлага гарах бололтой.
()
Discussion about this post