Нийтийн дууны ханхүү хэмээн өргөмжлөгддөг Самандын Жавхлан “Торгоны зам”-ын Гантөмөрийн охин Г.Долгормаатай анх амьдрал зохиож, Юм-Агь нэрт хөөрхөн охинтой болсон. Г.Долгормаагийн ах Г.Түвдэндорж одоо БОАЖ-ын дэд сайд. Дүү Г.Дэлгэрмаа нь нийгэм, улстөрд нөлөө бүхий эрхэмтэй амьдарч хүүтэй болсон билээ. Харин хуримын товоо товлож, монгол бичгээр бичсэн алтан үсэгтэй урилга тараасны дараа С.Жавхлан, энэ айлд хүргэн орохоос айж бараг хуримнаасаа зугтсан гэлцдэг.
Харин удаах сонголт нь Архангай аймгийн жирийн малчны охин Г.Эрдэнэчимэг. “Шуранхай” хамтлагийн гишүүн Г.Эрдэнэчимэг 2008 оноос МУГЖ С.Жавхлантай амьдарч 4 хүүхдийн аав ээж болсон. Харин сүүлийн үед тэднийг тусдаа амьдарч байгаа гэх яриа гарсаар удлаа. Юутай ч С.Жавхлан пэйждээ “Гэргий авмаар байна” гэж бичсэн удаатай. Харин маргааш нь энэ үгээсээ бултаж, “Миний пэйжийг 7-8 хүн давхар” хөтөлдөг гэж булзсан. Энэ сарын 2-нд дуучин Г.Эрдэнэчимэг “Огторгуйн охин” тоглолтоо хийсэн. Тус тоглолтод МУГЖ С.Жавхлан оролцсонгүй.
Одоо МУГЖ Самандын Жавхлан Хамаг Монгол 2 төслийн ажлаа эхэлж, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Баясгалан, МУСТА Д.Отгонжаргал нарын Монголын толгой сайн дуучид, сайхан хүүхнүүдийг багтаасан ч 4 хүүхдийн ээж Г.Эрдэнэчимэгийг оруулсангүй. Уг нь Хамаг Монгол төслийн анхны багт эмэгтэйчүүдээс Г.Эрдэнэчимэг ганцаараа байж, уртын дууны шуранхайг хадааж явсан билээ.
()
Discussion about this post