БНСУ дахь Монгол улсын ХНХЯ-ны харьяа ХНХҮТ-д хөл толгойгүй томилгоо болж байгаа аж.
Үүнд “МУГЖ дуучин С.Жавхлангийн экс эхнэр Г.Долгормааг олон хүн таних биз ээ. “Торгоны зам”-ын Ц.Гантөмөр хэмээгчийн охин. Хэзээний моринд хорхойтой өнөө цагийн бэлтэй нөхдийн нэгэн ноён Ц.Гантөмөр уул уурхай, зам, барилга, аялал жуулчлал гээд олон салбарт хүч үзэж буй. Түүний том хүү Г.Түвдэндорж саяхан БОАЖ-ын дэд сайд болсон.
Тэгвэл ноён Ц.Гантөмөрийн охин Г.Долгормаагийн сонирхлыг төрийн алба татсан гэнэ. Гэхдээ бүр хилийн чанад дахь төрийг төлөөлж буй цөөн байгууллагын нэг ХНХЯ ны харьяа БНСУ дахь ХНХҮТ ( Хөдөлмөр нийгмийн хамгааллын төв)-д Г.Долгормаа ажилд ороод байгаа тухай Солонгос дахь Монгол иргэд жиг жуг хийж эхэлсэн гэнэ.
Үнэхээр Г.Долгормаа ХНХҮТ-ийн нийгмийн даатгалын тасагт мэргэжилтэнээр ажиллаж байгаа юм байна. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг гавъяат дуучин С.Жавхлангийн экс эхнэр төрд алба хааж байсан уу, тэр дундаа нийгмийн даатгалын салбарт ажиллаж байсан уу, Солонгос хэл мэддэг үү, яагаад тэнд ажилд орох болсон, үнэхээр энэ салбарт мэргэшсэн мэргэжилтэн мөн үү гэдгийн мөрөөр бид асууж сураглалаа.
БНСУ дахь ХНХҮТ ийн дарга Д.Баярмандах гэгч учир шалтгаангүйгээр, зүй бусаар 2022 оны хавар тус төвийн нийгмийн даатгалын тасагт ажил үүргээ гүйцэтгэж байсан, нийгмийн даатгалын улсын байцаагч, Солонгос хэлний дээд төвшний мэдлэгтэй, БНСУ-д чамгүй олон жил ажиллаж амьдарч байгаа шилдэг гурван мэргэжилтнийг халж оронд нь Монголоос учир битүүлэг гурван хүн ирсний нэг нь Г.Долгормаа гэнэ.
ХНХ-ын сайдаар томилогдон ажиллаж байгаа Т.Аюурсайхан та хилийн чанад дахь маш чухал салбарт үнэхээр мэргэжлийн, туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж байгаа эсэхийг нарийн шалгах цаг нь болсон биш үү?
Жишээ нь: ХНХҮТ ийн Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байгаа Л.Доржсүрэн гэгч нь Өвөрхангай аймгийнх, замын хөдөлгөөний удирдлагын төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад нэг л өдөр тус төвд тасгийн даргаар ажиллахаар ирсэн байна. Замын хөдөлгөөн, нийгмийн даатгалыг шууд сэлгэж ажиллахаар гавал толгойтой, эсвэл энэ хоёр салбар тийм “цус ойртсон” хэрэг үү?
Нутгийн ах нар, УИХ ын гишүүдийнхээ тусламжтай нисэж ирсэн нь тодорхой гэлцэнэ.
О.Даваажав хэмээх мэргэжилтэн өмнө нь төрийн байгууллага битгий хэл хувийн байгууллагад ч ажиллаж үзээгүй. УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн төрсөн дүү Отгонбаярын хүү гэх.
Ц.Эрдэнэцэцэг мэргэжилтэн мөн өмнө нь нийгмийн даатгалын салбарт битгий хэл төрийн албанд нэг өдөр ажиллаж үзээгүй хүн байдаг сурагтай. Ц.Бямбаа мэргэжилтэн өмнө нь Эрүүл мэндийн даатгалын газар ажиллаж байсан боловч Солонгос хэл огт мэдэхгүй хүн байна.
Мөн анх тус төвд томилогдож ирэхдээ огт өөр албан тушаалд томилогдож ирсэн боловч Д.Баярмандах нь өөрийн тойрон хүрээлэгч, бүх будилааныг нь найруулж өгдөг, тушаал шийдвэрийг хүсснээр нь сольж өгдөг дагалдагч Ю.Сумъяажавыгаа өөрөөсөө холдуулахгүйн тулд нийгмийн даатгалын тасагт мэргэжилтэн болгосон гэх яриа ч байна” гэжээ. Өвөрхангайгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн болон Ц.Чинзориг нарын гишүүдийн тавиул энэ нөхдүүдийн ажлыг шалгаж, арга хэмжээ авахыг олон хүн хүсч байгаа тухай ч энд дурдагджээ.
()
Discussion about this post