• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсанНийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Намрын адаг сарын нар хур тэгширсэн, билигт сайн өдөр нийслэл Улаанбаатар хотын ой тохиож байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шавыг тэртээ 383 жилийн өмнө Ширээт цагаан нууранд анх тавьсан цагаас хойш Улаанбаатар хот 28 удаа бууриа сэлгэн нүүж, хатан Туулын хөндийд суурьшсан түүхтэй. Өнгөрсөн үеийн түүх уламжлал, өв соёлоо хадгалан үлдээх, үр хойч үедээ өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улаанбаатар хот өдгөө өнгө жавхаа нэмэх өргөн хөгжлийн замд гарсан. Нийслэлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Цаашдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, “Миний Улаанбаатар” дууг Улаанбаатар театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг дуулав. Мөн нийслэлийн ойн өдрөөр шинээр гал голомтоо бадрааж буй хосод Хотын дарга бэлэг гардуулж, аз жаргал хүссэн юм.

Одоогоос 383 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Мөн нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

()

Previous Post

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэнд хүргэе

Next Post

Тэргүүний эцэг эхийн зөвлөлийг шалгаруулав

Next Post
Тэргүүний эцэг эхийн зөвлөлийг шалгаруулав

Тэргүүний эцэг эхийн зөвлөлийг шалгаруулав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.