• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дэд хурандаа Д.Базаррагчаа шилдэг 15 эмэгтэйн нэгээр шалгарлаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/13/2022
in Нийгэм
0
Дэд хурандаа Д.Базаррагчаа шилдэг 15 эмэгтэйн нэгээр шалгарлаа

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал” санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт, гаргасан ололт амжилтыг үндэслэн “Шилдэг манлайлагч эмэгтэй”-г шалгаруулах юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тууштай ажиллаж, гарамгай амжилт гаргасан, өөрийн нөлөөллийг үзүүлж буй 24 улсын 420 эмэгтэй энэхүү шалгаруулалтын эхний шатанд нэр дэвшсэнээс 15 шилдэг эмэгтэй сүүлийн шатанд шалгаран үлдээд байна.

Тус 15 шилдэг эмэгтэйн нэгээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа шалгараад байгаа юм.

Түүний Монгол Улсаас гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ийнхүү шилдэг 15 эмэгтэйн нэгээр шалгаруулжээ.

Шилдгийн шилдэг шагналтанг Австралийн Холбооны Улсын Брисбен хотноо зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын хурал”-ын үеэр буюу 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайллын “Шилдэг шагналтан”-ны шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр танилцуулах юм. Тус арга хэмжээг Австралийн Холбооны Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хамтран зохион байгуулж байна.

Энэ нь Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарын үйл ажиллагаа нь Ази-Номхон далайн бүс нутгийн түвшинд амжилттай хэрэгжиж, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулан, манлайллаа үзүүлэн ажиллаж байгааг илтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Previous Post

Ц.Мөнхбат: Дундговь Өмнөговь аймгийн 100 гаруй мянган иргэний эрхийг хүнд даацын автомашинтай тээвэрчид зөрчиж байна

Next Post

Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана

Next Post
Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана

Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.